2021.06.17
Ж.Бат-Эрдэнэ: хувийн хэвшил хийх бүрэн боломжтой ажилд төр оролцох шаардлагагүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.17/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:
"ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж сайдаас асууя. Та салбарын сайдаар ажиллаж байхдаа хэд хэдэн барилгыг өртгөөр нь шахуу барьсан туршлагатай. Өнөөдөр цар тахалтай холбоотойгоор экспорт, импорт зогслоо. Үүнтэй уялдуулаад барилгын материалын үнэ өсчихлөө. Энийг барих боломж байна уу? Бид дахиад үнэн тогтворжуулах гээд явж болохгүй. Үйлдвэрлэлээ нэмэгдүүлж, дэмжих, хэдэн төсвийн хэдэн төгрөгийг үйлдвэрлэлд оруулж, дотоодын үйлдвэрлэлээ дэмжих, арматур, цементийн үйлдвэрлэлийг дэмжих цаг болсон. Цементийн үйлдвэр яагаад ажиллахгүй байна вэ? Хангамж нь болохгүй байна уу? Арматурын үйлдвэрүүдээ дэмжих боломж бидэнд байх ёстой. Баялагаа дотроо бүтээдэг бодлого руу хэзээ орох вэ?
2021-2025 оны 5 жилийн үндсэн чиглэлд тусгасан бодлогын баримт бичигтэй энэ төлөвлөгөө хэрхэн уялдаж байна вэ? Би орон нутагтай холбоотой 1 асуулт асууя. 2021 оны үндсэн чиглэлд мянганы замын босоо тэнхлэгийн 133,7 км-ын Булган-Гурван булаг чиглэлийн автозам байгаа. Энэ ажил хийгдэхээр тусгасан ч энэ төлөвлөгөөнд яагаад ороогүй вэ?
Зорчигч тээврийн авто буудал 7,5 тэрбумаар хийх санал явж байна. 10 гаруй аймагт хийх юм байна. Төрөөс баримтлах бодлогын хувьд хувийн хэвшил хийх боломжтой зүйлд төр өмнөөс нь орж хийдэгээ болих хэрэгтэй гэж үзэж байгаа. Тиймээс 7,5 тэрбумаар яг юву хийх вэ? Улсын төсвөөр зорчигч тээврийн буудал барихаа болъё. Хувийн хэвшил хийх бүрэн боломжтой байна."
Түүний асуултанд БХБ-ын сайд Б.Мөнхбаатар, Зам тээврийн хөгжлийн сайд Т.Халтар нар хариуллаа.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn