Буриадын Бүгд Найрамдах Улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичтэй уулзав
2021.09.07

Буриадын Бүгд Найрамдах Улсын сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичтэй уулзав

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Буриад Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улстай харилцах асуудал эрхэлсэн сайд Чирипов Даба-Жалсан Шагжиевичийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар "МОНГОЛ-ОРОС-ХЯТАД" гурван улсын эдийн засгийн коридор буюу буюу "Бүс ба Зам", "Талын зам", "Цайны зам" төсөл дахь Буриадын талын оролцоо, бүс нутаг, хил орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа (Алтанбулаг-Наушик чөлөөт бүс), гурван улаан (УЛААН-ҮҮД-УЛААНБААТАР-УЛААНЦАВ) хотыг холбосон авто замын дэд бүтцийг хөгжүүлэх замаар эдийн засгийн чөлөөт бүс байгуулахад гурван талын стратегийн бодлогыг уялдуулах талаар харилцан санал солилцлоо.

Ковид-19 цар тахлын үед улс орнуудын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд зарим талаар хүндрэл учирч байгаа, үүнийг даван туулахад талуудын хамтын ажиллагаа, оролцоо нэн чухал болохыг талууд онцоллоо.