2021.09.03
БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-тай уулзлаа
УИХ-ын гишүүн Ч.Ундрам БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун-тай уулзаж хоёр орны боловсролын салбар болон Сэлэнгэ аймгийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтаар Монгол, Солонгос хоёр орны дипломат харилцаа болон бусад хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн талаар ярилцаж Солонгос улсын засгийн газар, холбогдох байгууллагуудад Монгол Улсынхаа нийт ард иргэдийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийллээ.
Мөн энэ үеэр Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт /ТОПИК/-ыг товлосон хугацаандаа амжилттай зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүслээ.
Солонгос Улсын Их сургуульд өндөр шалгуур давж тэнцсэн боловч Улаанбаатар-Сөүл чиглэлийн нислэг 9 сарын 9-ний өдөр хүртэл хойшилсонтой холбогдуулан тогтсон хугацаандаа Солонгос улсад очиж чадахгүй улмаас элсэлтээ цуцлуулах хэмжээнд хүрээд буй оюутан залуусыг анхааралдаа авч шуурхай арга хэмжээ авахыг хүслээ.
Цаашдаа манай хоёр орон харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлж ХАА, газар тариалан, аялал жуулчлалын салбарт олон үр дүнтэй ажлуудыг хийнэ гэж итгэж байна.