МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн хурал боллоо
МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны удирдах зөвлөлийн ээлжит хурал цахимаар боллоо.
Хурлыг МҮЭХ-ны Эмэгтэйчүүдийн хорооны дарга Ц.Отгонтунгалаг нээж Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд эмэгтэйчүүдийн хөдөлмөр, тэгш эрхийн талаар туссан асуудлуудын талаар, ХНХЯ-ны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Р.Нарантуяа, тус яамны хуулийн зөвлөх Т.Цогзолмаа нар ХНЗГҮндэсний хороо, ХЭҮК-ын хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хөдөлмөрийн дотоод журамд АББД-ыг хориглох, гомдолыг барагдуулах тухай журмын талаарх мэдээллийг удирдах зөвлөлийн гишүүдэд хийлээ.
Мөн энэ удаагийн хурлаар Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох тухай ОУХБ-ын 190 дүгээр конвенцыг сурталчлах, Хөдөлмөрийн тухай шинэчилсэн найруулгын төслийг танилцуулах асуудлаар ОУХБ-тай хамтран хэрэгжүүлэх богино хугацааны төслийг хэлэлцлээ.
Хурлаас төслийн хүрээнд Хөдөлмөрийн хүрээнд дарамт, хүчирхийллийг хориглох, устгах талаар МҮЭХ-ноос баримтлах бодлогын баримт бичгийн төсөл боловсруулах, Хөдөлмөрийн тухай хуулийн эмэгтэйчүүдийн эрх, ялгаварлан гадуурхалтыг хориглох тухай асуудлаар сургалтын гарын авлага боловсруулж, салбар, орон нутагт сургалт зохион байгуулах, мөн нийгмийн зөвшлийн талуудтай хамтарсан зөвлөлдөх уулзалт зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тогтлоо.