2021.09.02
"Шатахууны үнэ нэмэгдэнэ гэдэг нь худал мэдээлэл. Одоогоор нөөц хангалттай байгаа"
Иргэдийн дунд шатахууны үнэ ойрын өдрүүдэд дахин нэмэгдэнэ гэсэн мэдээлэл гараад буй.
Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяраас тодруулахад "Энэ худал мэдээлэл. Одоогоор шатахууны нөөц хангалттай байгаа.
Гэхдээ тухайн сарын газрын тосны үнээс хамаарч шатахууны үнэ өсөх, буурах эсэх нь шийдэгддэг" хэмээн хариуллаа.
Долдугаар сард хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 шатахууны үнэ хоёр удаа нэмэгдсэн бөгөөд литр тутамдаа нийт 600 төгрөгөөр өссөн. Тухайн үед АМГТГ-аас шатахууны үнийн өсөлт нь дэлхийн зах зээл дэх газрын тосны үнийн өсөлттэй шууд хамааралтай бөгөөд импортод ямар нэгэн хязгаарлалт тавиагүй болохыг мэдэгдэж байв. Түүнчлэн шатахууны нөөцийг нэмэгдүүлэх, хомсдол үүсгэхгүй байх чиглэлд ажиллаж байгаагаа мэдээлсэн билээ.