2021.03.09
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагуудтай уулзлаа
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр Хуурамч шатахуун асуудлаар хэвлэлийн хурал зарлаж мэдээлэл хийсэн Шатахуун хэрэглэгчдийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Тэрээр дагалдах бүтээгдэхүүнтэй холбогдуулан зарим бүтээгдэхүүнийг онцгой албан татвартай болгох, албан тоотыг Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн ба УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байна.
Шатахуун хэрэглэгчдийн холбоотой өнгөрсөн хугацаанд хамтарсан хяналт шалгалтыг хийж ирсэн бөгөөд үргэлжлүүлэн хийх бололцоотой хэмээн ШӨХТГ-ын дарга хэллээ.