Х.Хэрлэн: Өчигдөр зарим компани шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгасан. Өнөөдрөөс бусад нь 100 хүртэлх төгрөгөөр буулгана
2021.08.03

Х.Хэрлэн: Өчигдөр зарим компани шатахууны үнээ 50 төгрөгөөр буулгасан. Өнөөдрөөс бусад нь 100 хүртэлх төгрөгөөр буулгана

Ашигт малтмал, газрын тосны газар /АМГТГ/-ын дарга Х.Хэрлэн шатахууны үнэд хяналт тавих хүрээнд хийж буй ажлаасаа танилцуулав. 

Тэрбээр "АМГТГ болон Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хамтран шатахууны жижиглэнгийн үнэд хяналт тавьдаг. Гэхдээ үнийг тогтоодоггүй

Хяналт тавина гэдэг нь хуулиар хүлээсэн чиг үүргийн дагуу хэрэгжих бөгөөд иргэдийн нуруунд ачаалал үүсгэхгүйгээр, олон улсын зах зээлийг шууд дагаж савлаад байхгүйгээр хамгийн зохистой бага түвшинд үнийг барихыг нефть импортлогч компаниуддаа зөвлөж ажилладаг. 

Үүсээд буй нөхцөл байдлын хүрээнд сүүлийн хоёр хоногт нефть импортлогч болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч компаниуддаа 100 орчим төгрөгөөр шатахууны жижиглэнгийн үнийг буулгах чиглэл өгсөн. 

Өчигдөр зарим компани жижиглэнгийн үнээ 50 төгрөөр буулгасан. Өнөөдрөөс бусад нь 100 хүртэлх төгрөгөөр үнээ буулгана" гэлээ.