Налайх дүүргийн эзэн холбогдогчгүй ухагдаж эвдэгдсэн талбайг нөхөн сэргээж байна
2021.07.07

Налайх дүүргийн эзэн холбогдогчгүй ухагдаж эвдэгдсэн талбайг нөхөн сэргээж байна

Налайх дүүргийн нутаг дэвсгэрт эзэн холбогдочгүй нийт 337 га талбай бичил уурхайн улмаас ухагдаж эвдэгдсэн байсан бөгөөд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2018 оноос эхлэн үе шаттайгаар тухайн талбайг нөхөн сэргээж эхлээд байна.

2018 онд 42.2 га, 2019 онд 7.5 га, 2020 онд 50 га талбайд нөхөн сэргээлтийг хийсэн бол 2021 онд 25 га талбайд газрын хэвлийн нөхөн сэргээлтийг хийж гүйцэтгүүлэхээр цахим тендерийг нээлттэй зарлаад байна. Мөн нөхөн сэргээгдээгүй үлдээд байгаа 200 га талбайг 2022 онд нөхөн сэргээснээр Налайх дүүрэгт эзэн холбогдогчгүй ухагдаж эвдэгдсэн талбайгүй болох юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn