2021.06.23
Эко орчин-Цэвэр агаар ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.Төмөртөмөөгийн ахлан ажилладаг "Эко орчин-Цэвэр" агаар ажлын хэсэг ээлжит хуралдаанаа хийлээ.
Уг ажлын хэсэг жишиг 6-н дүүргийн 6-н гудамжийг сонгон зүлэгжүүлж, эко хавтангаар тохижуулах аж. Газрын тухай хууль, дүрэм журамд зааснаар иргэд, аж ахуй нэгжүүд ойр орчмын 50 метр тохижуулах үүрэгтэй. Ингэснээр хотын өнгө үзэмж нэмэгдэж, тоос шороо дэгдэлт болон тоосжилт буурах зэрэг олон давуу талтай юм байна.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn