Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын лабораторид 258 сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө
2021.03.10

Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын лабораторид 258 сая төгрөгийн тоног төхөөрөмж өглөө

Улаанбаатар хотын Цэвэр агаар нэмэлт санхүүжилтийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр өнөөдөр Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын лабораторид агаар, орчны бохирдлыг хэмжих, хянах түүнд байгаа хүнд металыг илрүүлэх зориулалт бүхий иж бүрэн тоног төхөөрөмж, мөн дулаан алдагдлыг хэмжих зориулалт бүхий багаж хэрэгсэл зэрэг нийт 258 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмжийг гардуулан өглөө.

Нийслэлийн засаг даргын Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч дарга З.Төмөртөмөө: бүхий л цаг үед цаг наргүй ажилладаг Нийслэлийн Mэргэжлийн хяналтын газрын хамт олныхоо ажил хөдөлмөрт Нийслэлийн засаг дарга болон, удирдлагын баг хамт олны нэрийн өмнөөс амжилт хүсье!