2021.05.05
Б.Энхбаяр: Шүүгчдийн сонгон шалгаруулалтыг урд хожид байгаагүйгээр мэдээлэл, оролцоо, хяналтыг сайжруулсан
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021,05,05/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг сонслоо.
Гишүүдийн хувьд асуулт асууж, хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
УИХ гэхээр хэдэн нөхдүүд хайрцаглаад явдаг газар биш. Хууль зүйн байнгын хороо сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 11 гишүүний төлөөлөлтэй хараат бусаар ажиллаад явж байна. Маш олон хуульчид үнэхээр нээлттэй сонгон шалгаруулалт болох юм байна гэж итгээд 50 гаруй хуульчид нэрээ дэвшүүлээд явж байна. Нэр давшигчдын талаар нээлттэй мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад тавьсан.
Надад тухайн хүний талаар олон е-майл ирж байгаа. Ил тод санал, шүүмж хаана хаанаа өрнөж байна.Сүүлийн 20-30 жил ШЕЗ, Сахилгын хороонд ямар хүн ажиллаж байгааг ард иргэд байтугай, УИХ-ч мэддэггүй байсан. Одоо ямар хүмүүс ажиллаж байгааг иргэд мэдэхгүй.
Сахилга, хариуцлага алдсан шүүгчидтэй яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм.Олон нийтэд ил болсон ёс зүйн алдаа гаргасан шүүгчид яагаад хариуцлага тооцохгүй байна вэ? Үүнийг л шийдэх гэж нээлттэй сонгон шалгаруулалт хийх гэж байна.Ард түмнийхээ нүдэнд ил, хэвлэл мэдээллээр шууд нээлттэй сонсголоо 14 хоногийн хугацаанд хийнэ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn