2025.05.08
Б.НАЙДАЛАА: СОНГОГЧИЙН САНАЛ ҮНЭ ЦЭНТЭЙ, ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ХҮЧИНТЭЙ БАЙХ ЁСТОЙ
УИХ-ын чуулганы /2025.05.08/-ны өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцлээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Найдалаа дараах байр суурийг илэрхийллээ.
Сонгуулиар 10 нэр дэвшигчийг БҮГДИЙГ НЬ дугуйлахгүй бол сонгогчдын саналын хуудас хүчингүй болно" гэснийг Үндсэн хууль зөрчсөн гэж Үндсэн хуулийн цэцээс дүгнэсэн. Энэ дүгнэлт зөв. Хүн гурван хүн сонгоод үлдсэн 7-г сонгомооргүй байж болно. Яагаад заавал арвууланг нь сонгох ёстой гэж, яагаад сонгогчийн сонголтыг хязгаарлах ёстой гэж. Тэр байтугай нэг намаас арвууланг нь дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй гэсэн гуйвуулгыг хүртэл зориуд явуулж байсан.

Сэтгүүлч