2021.04.22

Д.Ганбат: Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв үү?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.22\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 02 дугаар дүгнэлтийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

Цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зөв үү? Үндсэн хуулийн цэцийг дарга нар тавьдаг. Дарга нартаа үйлчилдэг. Хоёр тоглоомын нам тоглоомын юм шиг ханддаг. Сүүлийн сар гаруй хугацаанд 60 гаруй хүн амь насаа алдлаа. Энэ хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

Цэцийн гишүүд дүгнэлтээ уншлаа. ҮАБЗ он гарснаас хойш хуралдаагүй. Энэ засагдах боломжтой юу? Ерөнхийлөгчийн сонгууль хугацаандаа явах уу? Ноёдын зодоон болоход ард түмний цус урсдаг гэдэг. Ардчиллыг алдагдуулахгүй, алдаагаа давтаж болохгүй.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn