2021.04.16
АББД-тай холбоотой зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд тодорхой болгож, сайжруулахаар болсон байгаа
УИХ-ын гишүүн Б.Саранчимэг дараах мэдээллийг бичжээ.
Ажлын байран дахь бэлгийн дарамт, хүчирхийлэлтэй холбоотой асуудал дээр Хөдөлмөрийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хэлэлцүүлгийн Байнгын хорооны хуралд дээр АББД-тай холбоотойгоор хатуу хариуцлага хүлээлгэх, маш тодорхой зохицуулалт оруулах асуудлыг Хөдөлмөрийн хуулинд тусгуулахаар санал гаргасан.
Энэ дагуу уг хуулийн төслийн ажлын хэсэг дахин ажиллаж, АББД-тай холбоотой зохицуулалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн төсөлд тодорхой болгож, сайжруулахаар болсон байгаа.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулиар АББД-д өртсөн ажилтан Хүний Эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах эрхтэй, гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл ХЭҮК тухайн ААН-д шаардлага хүргүүлнэ гэсэн маш ерөнхий тойм зохицуулалттай байдаг.
Энэ байдал нь АББД нь далд хэлбэртэй, өртсөн ажилтан нь эрхээ хамгаалах боломжгүй, дарамт үзүүлсэн албан тушаалтанд хариуцлага тооцох боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна гэж үзсэн учир Хөдөлмөрийн тухай хууль болон бусад холбогдох хуулинд АББД-тай холбоотой асуудлыг тусгуулахаар УИХ-ын гишүүний хувьд анхаарч ажилласан. Цаашдаа ч илүү анхаарч ажиллах болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn