Шинэ хуулиар хоршоо өөрийн гэсэн хөрөнгөтэй болж, арилжааны банкуудаас зээл авах боломж бүрдэнэ
2021.04.08

Шинэ хуулиар хоршоо өөрийн гэсэн хөрөнгөтэй болж, арилжааны банкуудаас зээл авах боломж бүрдэнэ

УИХ-ын чуулганы \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төслийг УИх-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа. 

Хоршооны хуулийн төслийн шинэчилсэн найруулгад хоршоог томруулж, төрөлжүүлэн хөгжүүлэх бодлого агуулагдаж байна. Хоршоог идэвхжүүлэх зорилгоор 100-аас дээш гишүүнтэй, эсхүл 1.0 тэрбум төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой хоршоо хуулиар зөвшөөрсөн хүрээнд санхүүгийн үйлчилгээ эрхэлж болохоор, мөн хязгаарлагдмал хүрээнд хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргаж болох зохицуулалт туссан байна. 

Мөн хоршоо өөрийн хөрөнгөтэй байж, банкны зээлд хамрагдах барьцаа хөрөнгөтэй байх боломжийг бүрдүүлэх заалт шинээр оруулсан байна.

Завсарлагын цаг болсон тул УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс хойших хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдтэй холбоотой 90 саналаар санал хураалт явуулна.