2019.11.20

С.Чинзориг: Иргэдийг хоршооны гишүүн байх ёстой гэж бодлогоор шахдаг асуудал арилах уу?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019.11.20/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Хоршоо байгуулна гэдэг бол иргэдийн өөрсдийнх нь үүсгэл санаачилган дээр үүсгэх зарчимтай ч сүүлийн жилүүдэд энэ зарчим алдагдсан. Зөвхөн ноосны урамшуулал авахын тулд хоршооны гишүүн болгох кампаничилсан ажил явагдсан. Цаашдаа энэ хуулинд заавал иргэдийг хоршооны гишүүн байх ёстой гэж бодлогоор шахдаг асуудал арилах уу? 

Хүнс хөдөө аж ахуйн яам хөнгөн болон хүнд үйлдвэр дээрээ анхаарч хоршоолол хаягддаг. Хоршооллын асуудал зөвхөн ХАА-н яаманд байх нь хэр зохимжтой вэ? Хөдөлмөрлөлтийг дэмжих сангийн бодлоготой уялдуулан санхүүжилтийн дэмжлэг авах тал дээр бодлогоор уяж өгмөөр байна.