2021.01.29
О.Цогтгэрэл: Чөлөөт нийгэм иргэддээ сонголт өгдөг
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн найруулгыг хийлээ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүн санал хэллээ:
Ломбард буюу барьцаалан зээлдэх газрын дээд хүү 3 хувь гэдэг учир дутагдалтай. Байнгын хорооноос асуухад сарын зээлийн хүү 3 хувь, өдрийн зээл 1,1 хувь. үүнээс дээш гарвал хариуцлага тооцно. Жишээ авахад нэг эмэгтэй 100 мянган төгрөгний зээл авахад 0,1 хувь гэдэг нь 100 төгрөгний хэлцэл.
Үүнээс давахад торгуулна гэж байна.Үүний цаана далд зах зээл,хар зах зээл, гэмт хэрэг уруу оруулж магадгүй. Чөлөөт нийгэм иргэддээ сонголт өгдөг. Иргэд хоорондоо харилцдаг байгууллага улам төгөлдөржиж байна. Заавал банкинд хадгалах биш болж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28