2021.01.28
Г.Дамдинням: Жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээлийн асуудлыг анхаарах хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
Өргөн барьсан төслийн 10.14 дээр Ханшийн алдагдлыг банк хүлээх зүйл орж ирлээ. Нөлөө бүхий хүмүүсийн захиалгат заалт. Дархан төмөрлөгийн үйлдвэр 72 сая долларын зээлтэй. 6 жилийн өмнө авсан зээлийн хүү хэд байх вэ? Өнөөдөр хэд байх вэ? гэхээр хөнгөлөлт явагдана. Захиалгын зээлийг оруулж ирээд хэрэггүй.
2021.01.27-ны Чуулганы хурал дээр Их хурлын даргын өгсөн чиглэлийн дагуу орж ирсэн 3 хуулийн төсөл нэмэгдээд, нэр бүхий 22 гишүүний өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих тухай тогтоолын төслийг хамт оруулаад явуулъя гэсэн. Гэтэл Дэгийн хуулиар болохгүй гэж шалтаг тоочоод оруулсангүй. Жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээлийг хойшлуулах, хөнгөлөх асуудал байгаа. 50 мянган иргэний асуудал. Хаврын чуулганаар оруулах ёстой шүү.
Монгол банкны нөөцийн удирдлага,санхүүгийн зээлийн газрын захирал А.Энхжин:
Өргөн барьсан хуулийн заалттай холбоотойгоор тодорхой бус томьёолол нэрийг өөрчилсөн. Бас хасаж болно.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28