2020.12.24
С.Одонтуяа: Байнгын хороогоор яаралтай энэ гурван саналаа нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-9)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд төсөл санаачлагчаас асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
Өнөөдрийн хэлэлцэх гэж байгаа Засгийн газраас оруулж ирсэн хувилбар. Өчигдөр Ц.Туваан гишүүнээр ахлуулсан гишүүд хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан. Үүнд АН-ын бүлгийн гишүүдийн санал нилээд дэлгэрэнгүй туссан байгаа. Хоёр хоногийн өмнө Ж.Сүхбаатар гишүүн нэр бүхий гишүүдтэй хамтраад бас энэ хуулийг өргөн барьсан. Тэгэхээр энэ гурван хуулийг нэгтгээд хэлэлцэх нь үр дүнтэй болов уу гэсэн горимын санал гаргаж байна. Холбогдох Байнгын хороодыг яаралтай зарлаад энэ гурван саналаа нэгтгэж хэлэлцэх нь зүйтэй болов уу. Тэгэхгүй бол нөгөө хоёр өргөн барьсан хуулийг тусад нь хэлэлцэх асуудал гарна.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28