2020.04.23
Б.Жавхлан: Гадаад улсад үлдсэн иргэддээ хандсан ямар ажлууд хийгдэх вэ?
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.23\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх тухай болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Жавхлан:
Энэ хууль зайлшгүй хэрэгтэй. Төсөлд орхигдуулсан нэг асуудал байна. УОК-оос гаргаж байгаа тоо, шүүлтүүрээр Монголдоо хүлээн авах хүчин чадлын хэмжээнд гадаад улсаас иргэдээ авчирч байна.
Хязгаартай байгаа, хязгаарын цаана бүлтийгээд үлдэж байгаа иргэдэд чиглэсэн ямар арга хэмжээнүүд авах боломжууд байгаа вэ. Энэ талаар хуульд тусгасан зохицуулалт байна уу?
Түүний асуултанд төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хариулллаа.
Холбоотой мэдээ
УИХ-ын нэгдсэн хуралдаан
АБГББХ-ны хуралдаан
2021
06.28