Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэг шинэ тоглоомтой боллоо
Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэг шинэ тоглоомуудаа хүлээн авчээ.
Хөдөөгийн цэцэрлэгүүдэд тулгамдсан нэг асуудал бол хүүхдүүд тоглох тоглоомын хүрэлцээ муу байдаг. Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэгийн хувьд ч ийм асуудал байжээ. Уг цэцэрлэгийн тоглоомууд хуучирсан, хүүхэд сонирхох нь бага, багш нар гараар хийсэн тоглоом сургалтын хэрэглэгдэхүүнтэй байжээ.
Цэцэрлэгийн удирдлага, багш нар тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн С.Чинзоригт тоглоомтой болгож өгөх хүсэлтээ илэрхийлсэн байна. С.Чинзориг гишүүн Тайванийн Хүүхэд, гэр бүлийг дэмжих санд дээрх хүсэлтийг уламжилсанаар Зүүнбаян-Улаан сумын цэцэрлэг ийнхүү шинэ тоглоомоо хүлээн авч байгаа юм.
Шинэ тоглоомоо хүлээн авсан цэцэрлэгийн багш, ажилчид хамтдаа тоглоомоо угсарч бэлтгэн, баяртай байгаагаа УИХ-ын гишүүндээ уламжилжээ. Хөл хорио цуцлагдаж хүүхдүүд цэцэрлэгтээ ирэхэд шинэ тоглоом хэрэглэгдэхүүнтэй хүүхэд багачуудаа угтан авах болсондоо цэцэрлэгийн удирдлага, багш ажилчид туйлын баяртай байгаа аж.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn