2021.01.14
Хуулийн төслүүдийн хэлэлцэх асуудлыг долоо хоногоор хойшлууллаа
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан 10 цаг 40 минутад ирц бүрдсэнээр эхэлж, Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, мөн Засгийн газраас 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөснийг Улсын Их Хурлын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа мөн уг хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй, С.Чинзориг “Ковид-19”-тэй холбоотой шийдвэрлэж буй асуудал нь бага учир яаралтай хэлэлцэх шаардлагагүй, Б.Бейсен мэргэжлийн зөвлөлөөс санал аваагүй учир хойшлуулъя гэсэн байр суурь илэрхийлж үг хэлэв.