2021.03.16

Б.Бейсен: Клиникийн нэгдсэн эмнэлгүүд улсын мэдэлд байх хэрэгтэй

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар /2021.03.16/ Засгийн газар 2021.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

Тус хуулийн 14-ын 1.2 дээр Эрүүл мэндийн даатгалын байгууллагын тогтолцоо нь Үндэсний зөвлөл, эрүүл мэндийн даатгалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага гээд одоо байхгүй байгаа байгууллагууд байгуулагдсаны дараа энэ заалт хэрэгжиж эхлэх үү?

Даатгалын системтэй холбоотойгоор эрүүл мэндийн салбар хагас бие даасан байдал уруу шилжих гэж байна.Европын холбооны улсын 2000 оны даатгалын хэлбэрт бид орох гэж байна. Тэд эхлээд даатгалын хэлбэрт шилжиж байгаад дараа нь даатгалын эмнэлгээ байгуулаад сүүлдээ бүх зүйлээ төрийн мэдэлд авсан. Алсын хараатай хийхгүй бол бие даасан гэдэг нь бараг хувьчлалын хэлбэр. Цаашдаа Клиникийн нэгдсэн  эмнэлгүүдийг улсын мэдэлд байлгахгүй бол явахгүй.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд:

Хуулийн 14.2-т байгаа  Эрүүл мэндийн даатгалын шийдвэр гаргах төвшний оролцоо хангалтгүй учраас дээрх байгууллагууд орж ирсэн. 

Б.Бейсен:

Нийт гэдгийг стратегийн худалдан авагч гэж өөрчлөх саналтай байна.


Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn