2020.12.22

М.Оюунчимэг: Эрүүл мэндийн яам иргэдэд үнэн зөв мэдээллийг түргэн шуурхай хүргэхэд анхаарч ажиллаарай

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.22/ хуралдаан боллоо. Байнгын хорооны 2020 оны 01 тогтоолоор байгуулсан Эрүүл мэндийн даатгалын байгууллага болон Эрүүл мэндийн даатгалын сангийн үйл ажиллагаатай танилцах, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг сонслоо.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг асуулт асуулаа:

Аймаг, сум дээр тухайн даргын менежменттэй холбоотой зөрчлөөс болоод гомдол тасрахгүй байгааг бид зоригтой өөрчлөх хэрэгтэй. Үүн дээр НББХ ажлын хэсэг, Засгийн газар тогтоолоор үүрэг чиглэл өгөөд хамтарч ажиллахад бэлэн байна. Шуурхай арга хэмжээнүүдээ аваад ялангуяа техник хэрэгсэл тал дээр 1-р сарын 1-ээс эхлээд асуудал үүсэхгүй байх. Дэлхийн банк, Олон улсын байгууллагууд дээр хэрвээ гарч байгаа тохиолдолд бид үүнийг яаж тусгах вэ гэдэг дээр НББХ, Сангийн яам, Эрүүл мэндийн яам асуудлыг хурдан шийдээд явах хэрэгтэй байна. 

ХӨСҮТ-тэй холбоотой асуудал уг нь дотооддоо зохицуулчих ёстой юм. Өнөөдөр энд хүйтэн байна гэж эмч нар ярьж байгаа нь их хариуцлагагүй байна.

Тогтоолоор Засгийн газарт үүрэг өгөх бодолтой байна. Маргааш түр хорооны хурал болно. Цар тахалтай холбоотой асуудлуудад өөрчлөлт оруулах асуудал яригдаж байгаа. Үүнтэй холбоотой нэн чухал өөрчлөх асуудал байгаа бол ажлын хэсэгт саналаа бичгээр өгөөрэй.