Хуулийн төслүүдийн Ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын өнөөдрийн /2021.01.13/ хуралдаан 14 цаг 14 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоолын төслүүдийг хэлэлцэж дэмжлээ.
Зөвшөөрлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байнгын хорооны ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангаар ахлуулан шинэчлэн байгуулах,
Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулан байгуулж ажиллуулахаар тогтлоо.
Мөн Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцагаар,
Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр тус тус ахлуулан байгуулж ажиллуулах Байнгын хорооны тогтоолыг баталлаа.
Холбоотой мэдээ
2024.10.21
2024.10.18
2024.09.25
2024.06.20
2024.05.30
2024.05.21
2024.11.05
2024.11.04
2024.11.04
2024.08.29
2024.08.27
2024.08.23
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ