УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Зөвшөөрлийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарч ажиллаж байна
Тэрээр 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хуулийг санаачлан батлуулсны хувьд хуулийн хэрэгжилтийг хангахад анхааран ажиллаж байна.
Энэ хүрээнд орон нутгуудад ажиллаж Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэн, хуулийн этгээдүүдтэй уулзалт зохион байгуулан өөрийн биеэр үйл ажиллагаатай нь танилцан зөвлөгөө, мэдээлэл өгч байгаа юм.
Хуулийн хэрэгжилтийг хангах чиглэлээр өнөөдөр Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, иргэн, хуулийн этгээдүүдтэй Нутгийн удирдлагын хурлын танхимд уулзаж, санал бодлоо солилцлоо.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ