Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах "Ажлын хэсэг" байгуулагдлаа
2023 оны 01-р сарын 01-ны өдрөөс хэрэгжих Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангах Улсын Их Хурлын даргын захирамжтай ажлын хэсэг байгуулагдаж, ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг ахалж байна.
Иргэн, аж ахуй нэгж үйл ажиллагаа эрхлэхэд шаардагдах 1600 орчим тусгай зөвшөөрлийг цөөрүүлж 362 болгосон. Иргэд тусгай зөвшөөрөл авахгүйгээр стандартад нийцүүлэн ажиллах боломж олгож, төрийн байгууллагаас ирэх дарамт, шахалтыг багасгах нь энэ хуулийн гол зорилго юм.
Тус ажлын хэсгийн хүрээнд Байгаль Орчин Аялал Жуулчлалын яам, Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын яам, Эдийн Засгийн Хөгжлийн яам, Уул Уурхай Хүнд Үйлдвэрийн яам, Ашигт малтмалын газруудтай уулзаж, Зөвшөөрлийн тухай хууль 2023.1.1-ээс хэрэгжиж эхлэхтэй холбоотой бэлэн байдлын явцтай танилцаж ажиллав.
Цаашид бүх яам, Агентлагаар ажлын хэсэг үргэлжлүүлэн ажиллана.
Холбоотой мэдээ
2024.12.19
2024.12.03
2024.11.14
УИХ-ын нэгдсэн хуралдаан
ЭЗБХ-ны хуралдаан
ХЗБХ-ны хуралдаан
Хуулийн мэдээ