2025.04.04
Н.Алтаншагай: Телевиз, сайт, лайваар сугалаа маш их зохион байгуулагддаг, энэ бол амар арга
УИХ-ын чуулганы /2025.04.04/ ний өдрийн хуралдаанаар “ Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд”-ийг хэлэлцлээ.
Уг төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтаншагай:
Энэ хууль шинэчлэгдсэнээрээ цахим мөрийтэй тоглоом, бооцоот тоглоом түүнээс үүсэх нийгэм, эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулахад ач холбогдолтой гэж үзэж байна. Цахим мөрийтэй тоглоом бол технологид суурилсан. Нийгэмд шинээр үүсэж байгаа тулгамдсан асуудлын нэг. Энийг хориглож болно. Харин сөрөг нөлөөллийг нь хэрхэн багасгах вэ? Хэрхэн урьдчилсан сэргийлэх, соён гэгээрүүлэх ажлуудыг хийх вэ? VPN болон цахим карт ашиглаад далд хэлбэрт шилжих аюултай. Телевиз болон лайвар сугалаа явуулдаг болсон. Үүн дээр ямар арга хэмжээ авах вэ? Бие даасан хуультай болох тал дээр засгийн газар томоохон шийдвэр гаргаасай хэмээн хүсэж байна.
Түүний асуултад, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, ЗГХЭГ-ын дарга Н.Учрал нар хариуллаа.