2020.12.18

Ц.Мөнх-Оргил: 9.2.4-нь виз авах гэж байгаа хувь хүнд хөнгөлөлт олгох, чөлөөлөх асуудал биш юм

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: 

Асуулт, тавьсан санал дээр маш товчхон тодотгол хийхгүй бол буруу ойлголт төрөөд явчих шиг боллоо.

Хуулийн заалтын 9.2.4-нь виз авах гэж байгаа хувь хүнд хөнгөлөлт олгох, чөлөөлөх асуудал биш юм. Япон, Солонгос, Америкийн иргэдийг буюу тухайн улсын иргэдийг визээс чөлөөлөх асуудлыг ГХЯ-ны сайд ХЗДХ-ийн сайд хоёр хоорондоо ярилцаад. Одоо жишээ нь Японы иргэдийг визээс чөлөөлье гэдэг саналаа Засгийн газарт оруулах тухай асуудал ярьж байгаа юм.