2020.11.10
Ц.Мөнх-Оргил: Цагаачлах зөвшөөрөлтэй гадаадын иргэний орох гарах хөдөлгөөнийг бүртгэж байхаар зохицуулах нь зүйтэй
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.11.10/ хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.03.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.