2020.10.23

Ц.Даваасүрэн: Өнгөрсөн жил 800 гадаад иргэд орж ирсэн асуудал хэрхэн шийдвэрлэгдсэн бэ?

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газар 2020.03.05 өдөр өргөн мэдүүлсэн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүүдийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэллээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:

Өнгөрсөн жил 800 иргэн орж ирээд тусгай үйл ажиллагаа явуулж маш их сенсац болж байсан. Тэдгээр хүмүүсийн асуудал яаж шийдвэрлэгдсэн бэ? Яагаад тэд бөөнөөрөө орж ирсэн бэ? Яагаад ямар нэг хяналтгүй байна вэ? Гадаадын иргэний асуудлыг бид яаж хянаж байсан бэ?