2020.12.18
Ц.Даваасүрэн: Хэн, хаанаас ямар гадаадын иргэдийг оруулж ирж байгаа нь тодорхой байх хэрэгтэй
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.12.18\ нэгдсэн хуралдаанаар Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
Дипломат төлөөлөгчийн асуудлаар виз олгож байгаа асуудал. Гаднаас олон хүн ирж хакер, халдлага хийсэн гээд байгаа. Энэ хүмүүсийг хэн оруулж ирсэн бэ? Хариуцлага тооцох ёстой. Засгийн газраас шалгаж байгаа гэж ам таглах юм. Хэн, хаанаас ямар гадаадын иргэдийг оруулж ирж байгаа нь тодорхой байх хэрэгтэй. Төрийн болон төрийн өмчийн тухай хуулийн 4-ын 4 дээр Гадаадын иргэн харьяалалгүй хүн газар, баялаг ашиглаж болох заалтыг өөрчлөх ёстой. Энэ талаар Их хурлын даргад бичиг хүргүүлсэн. Дараагийн чуулган дээр оруулж ирээрэй.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn