Арабчууд нефтийн нөөцөө шавхахаасаа өмнө ирээдүйдээ хөрөнгө оруулалт хийж эхэллээ
Арабын Нэгдсэн Эмират улсын /АНЭУ/ Абу-Даби хотоос 17 км-т сүндэрлэх Масдар нь экологийн хувьд дэлхийн хамгийн цэвэр хот болох юм. Шинэ хот нь агаарт нүүрстөрөгч цацахгүй, хог хаягдал гаргадаггүй, тэр бүү хэл машингүй. 10 мегаваттын нарны заводын ачаар Масдар хотын эрчим хуч, усны хэрэглээ нь Абу-Даби хотынхоос 54 хувиар буурах. Түүнээс гадна хот өөрөө барилгын хог хаягдлын 96 хувийг боловсруулж, зам тавихад ашиглана.
Элсэн цөлийн баян бүрд болох Масдар хотыг Засгийн газрын «Масдар» компани барьж байна. Компаний захирал, султан Ахмед Аль Жабер “Бид дэлхий даяар түншүүдтэйгээ хамтран, цэвэо хамтран, цэвэр энергийг гаргаж авна. Жишээлбэл сэргээгдэх энергийн үйлдвэрлэлийн бүтэн мөчлөг, сургалт, судалгаанаас эхлээд хөрөнгө оруулалт, ашиг олох гэх мэт. Масдар хотын ачаар АНЭУ нь сэргээгдэх энерги, экологиин цэвэр технологийн дэлхийн төв болно» хэмээн мэдэгдлээ. Масдарын гол таван судас нь Шинжлэх ухаан, технологийн болон энерги, капитал, нүүрстөрөгч, хотын гэсэн та-ван хүрээлэн байх юм. Анх-ны объект болох Шинжлэх ухаан, технологийн хүрээлэн өнөө маргаашгүй хаалгаа нээх гэж байна.
Усыг нарны энергийн тусламжтайгаар цэнгэгжүүлэх, бохир усыг цэвэршүүлэн да-хин ашиглах, хог хаягдлыг түүхий эд болгон хувиргах, бичил уур амьсгалыг бүрдүүлэх хамгийн сүүлийн үеийн систем зэрэг нь 100 хувь сэргээгдэх эрчим хүчээр ажиллах аж. Йймээс Масдар мөн «ногоон» технологийг ч экспортолно.Нефтиэр баялаг энэ орон яагаад ийм хэмнэлттэй төсөл хэрэгжүүлэх болсон нь сонирхолтой. АНЭУ-ын нефтийн нөөц 98 тэрбум баррель, үүнээс 92 тэрбум нь Абу-Дабид бий. Өнөөгийн хэмжээгээр /өдөрт гурван сая баррель/ олборлоход энэ нөөц 100 жил элбэг хүрэлцэнэ. Гэвч АбуДабийн Засгийн газар байгалийн ашигт малтмалд суурилсан эдийн засгийн эрсдэлийг сайн мэд-Иймээс нефтийн дэл-хийн үнээс хамааралгүй бо-байгалийн шавхагдах баялагтай холбоогүй орлогын эх үүсвэРийг одооноос хайж байгаа аж. Арабчууд эрчим хүчний бүтцээ эрс өөрчилж, орчин үеийн технологийг боловсруулан экспортлохыг хүсч байна. Түүнчлэн энэ төсөл нь хүн амын соёлын түвшнийг дээшлүүлэхэд ч тустай.Ирээдүйн хотууд Масдар шиг байх болно гэж Арабын мэргэжилтнүүд итгэж байна. Усан оргилуур, хүрхрээ, суваг, ногоон байгууламжтай хот нэг ёсондоо дээвэртэй байх юм. Өөрөөр хэлбэл гоёмсог хээ хуартай барилгын хийц Масдарыг өвч бүрхсэнээр хотын агааржуулалт, хөргөлтийн зардал буурах Иймээс наранд улайссан цардмал зам, асар том хоосон талбайг эндээс олж харахгүй.
Хүний сэтгэлгээ, амьдралын хэв маягийг эрс өөрчлөх Масдар нь экологийн загвар хот болох юм. Үүнд хотын нийтийн тээврийн бүтэц гол үүрэг гүйцэтгэнэ. Мэдээж, Арабын аагим халуун, тоосжилтыг тооцоолжээ. Энэ хот нэг ёсондоо явган зорчигчдын бүс байх юм. Архитектурын шинэ шийдэлтэй, эталон хотын тээвэр ч ер бусын. Нэг цэгээс нөгөөд утаа тоос, чимээ шуугиангүй хүрнэ гээд төсөөл дөө. Ийм зорилгоор Масдарт агаарын болон газрын таксины тусгай зам, сүлжээг барьж байна. Зургаан хүний суудалтай, жолоочгүй кибер такси хүссэн газарт тань XYpraHa.1 Цөөн хүнтэй учраас явах цаг богино, хамгийн гол нь маш хурдан гэнэ. «Cyber-Cabs» 3-4 секундын зайтай явах ба электроник мөргөлдөхгүйгээр бүхнийг зохицуулна. Кибер такси Зогсохдоо төв замаас гарах тул бусдад саад болохгүй. Ийм тээврийг 50 жилийн тэртээ анх санаачилсан ч одоо л Масдарт хэрэгжиж байна. Энд алхам бүртээ хамгийн сүүлийн үеийн, дэвшилтэт технологийг ашиглахаар төлөвлөжээ. Нарны зай, салхин сэнс, Токиогийн Технологийн их сургуулийн «Beam-Down» систем зэрэг ер бусын олон технологи Масдарт л биеллээ олж байгаа аж.. Цөлийн баян бүрд ийнхүү «ногоон» ирээдүй рүү хүн төрөлхтнийг бүхэлд нь дагуулж явна. Масдар компани гадаадын 1500 компанид зориулан, оффис, лаборатори, шинжлэх ухааны судалгааны төвийг барьж байна. Энд татварыг тэглэж, капиталын шилжилтэд хязгаарлалт тогтоохгүй бөгөөд оюуны өмчийг чанд хамгаална хэмээн эрх баригчид амлаж байна. Хамгийн гол нь энд анх удаа 100 хувь гадаадын өмч байхыг зөвшөөрөх аж.Дэлхийн нефть экспортлогч том орон ийнхүү эрчим хүчний аюулгүй байдалдаа санаа тавьж, уур амьсгалын өөрчлөлт, усны нөөцийг хамгаалах ажлыг амьдралд хэрэгжүүлж эхэллээ. Тэгээд ч Японы атомын цахилгаан станцын ослын дараа дэлхий дахин сэргээгдэх эрчим хүчийг хамгийн аюулгүй, удаан хэрэглэхэд тохиромжтой гэж үзэх болсон. Масдар хот 40-48 мянган оршин суугчтай байх ба үүнээс ч олон хүн өдөр тутам жуулчилна гэж тооцоолжээ. Хотын барилгын ажил 2007 онд эхэлж, хямралын үеэр түр зогсоод сэргэсэн. Үйлдвэр, тээврээс чөлөөт бүс болох Масдар хотыг 2023 онд барьж дуусна.