Баялгаа мөнгө болгон хувиргаж чаддаггүй Ливи улс
2011.08.19

Баялгаа мөнгө болгон хувиргаж чаддаггүй Ливи улс

XXI зууны төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай цөөн орны нэг Ливи улсын орлогын дийлэнх хэсгийг газрын тосны салбар бүрдүүлдэг гэдгийг дурдах нь илүүц биз ээ. Нефть экспортын орлогын дийлэнх хэсгийг бүрдүүлж, ДНБ-ий тэн хагасаас багагүй хувийг улсын төсөвтөө төвлөрүүлдэг бөгөөд хүн ам цөөтэй Ливи улсын нэг хүнд ногдох ДНБ Африктаа толгой цохидог аж. Дэлхийн зах зээлд хар алтны үнэ өссөнөөр 2000 оноос хойш Ливийн ДНБ "хүч түрэн" өсөж, өнгөрсөн онд л гэхэд 10.6 хувиар өссөн гэвэл та итгэх үү? Энэ юу ч биш. Ливийн нэг хүнд ногдох ДНБ 1960-аад оны үед арван жилд дунджаар 676 хувиар, 1970 оны үед 480 хувиар огцом өсөж байсныг "Wikipedia''-гийн цахим хуудсанд тэмдэглэжээ. Ийм гайхалтай "тоглолт" үзүүлж байсан ч тэдний эдийн засгийн байдал ороо бусгаа. 1980-аад онд дэлхийг хөмөрсөн газрын тосны хямралын үед олон оронд хориг тогтоосон нь нэг хүнд ногдох ДНБ-ийг нь 42 хувиар буурахад хүргэсэн аж. Ливийн эдийн засаг газрын тосны үнээс гарцаагүй хамаатай гэдгийг энэ үзүүшлэлт нотлох биз. Африк тивдээ газрын тосны хамгийн их нөөцийг агуулдаг тус улсын араас Нигери, Алжир жагсаж байна.

1959 онд газрын тосны нөөц илэрч Ливи хэмээх улс Африкийн баян орнуудын тоонд нэгэнтээ багтаж байсан ч 10 жилийн дараа 27 настай Муаммар Каддафигаар ахлуулсан бүлэг хаан Идрисийг түлхэн унагаж, төрийн эрхийг булаан авснаар тус улсын түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээжээ.

Газрын тосны орлогынхоо дийлэнх хэсгийг зэр зэвсэг худалдан авах, цэргийн үйл ажиллагааг ивээн тэтгэхэд зарцуулдаг нь тэдний эдийн засгийн хамгийн сул тал. Баялгийн орлогодоо бардсан Засгийн газар нь аж үйлдвэрийн бусад салбараа хөгжүүлэхээ умартсан нь хачирхалтай. Газрын тосны баялаг нөөц иргэдийнх нь өчүүхэн бага хэсэгт хуваарилагддаг бөгөөд хүн амын багахан хэсэг нь хэмжээлшгүй баян төдийгүй хөрш орнуудын амьжиргааны дундаж төвшнөөс харьцангуй өндөр байдаг аж. Баялгийн хуваарилалт тэгш бус байгаад гомдоллож, басхүү Египет, Тунисийн төрийн тэргүүн нарыг иргэд нь түлхэн унагасанд эрэмшсэн ливичүүд энэ оны хоёрдугаар сарын 15-нд иргэний дайн дэгдээснийг та бид мэднэ. Тэдний иргэний дайн дэгдээтлээ зүхэж буй Муаммар Каддафи 42 жил төрийн эрх барихдаа их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэдэг юм билээ. Иргэдийн эсэргүүцлийг намжаахын тулд баялгийн орлогын багаахан хэсгийг ч болов хүн амын эрүүл мэнд, боловсролын салбарт зарцуулах хэрэгтэйг шинжээчид тэмдэглэдэг.


Ливичүүдийн 20.74 хувь нь ажилгүй, харин гуравнынэг нь амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуурорлоготой амьдардаг. Харин нийт гэр бүлийнх нь 16 хувийгнэг ч иргэн нь ажил эрхэлдэггүй гэр бул бүрдүүлдэг болэдүгээ бүртгэлтэй гэр бүлийн 43.3 хувийнх нь нэг иргэнл тогтмол орлоготой гэсэн статистик баримтыг НҮБ-аастанилцуулжээ. Хэдийгээр Ливийн ажилгүйдлийн төвшинбус нутагтаа толгой цохидог ч гэсэн хөдөлмөрийн захзээл нь үргэлж дутагдалтай байдаг нь "гайхалтай". Тэр цоорхойгоо гадаадын цагаач ажилчдаар нөхөж, өнгөрсөн оны байдлаар нэг сая гаруй гаднын иргэнийг ажиллуулж байжээ.

Ливи ОПЕК-ийн гишүүн төдийгүй газрын тосны батлагдсан нөөцөөрөө Африк тивд нэгдүгээрт, дэлхийд ес-дүгээрт бичигддэг. Нийт 41.5 тэрбум баррель нефтийн нөөцтэй тэд өдөрт 1.8 сая баррелийг олборлож, 2013 он гэхэд гурван саяд хүргэн өсгөхөөр зорьж буй аж. Хэрвээ газрын тосны гайхам баялаг дахин илэрдэггүй л юм бол тус улсын хар алтны нөөц 63 жилийн дараа шавхагдана гэж эдийн засагчид тооцоолжээ. Ливи орон газрын тосны олборлолтын хувьд хамгийн таатай бүсэд оршдогийг энд тэмдэглэх хэрэгтэй. Олборлолтын зардал багатайн дээр Европын зах зээлд дөхүү байдаг нь газрын тос экспортлогчдын хувьд маш том давуу тал юм. Нэг баррель нефть олборлоход ганцхан ам.доллар хангалттай аж. Гэхдээ газрын тосны экспортын хориг болоод гадаадын нефть олборлогчдын хоорондох үл ойлголцлын харгайгаар баялгаа мөнгө болгон хувиргаж чаддаггүй гэдгийг эдийн засагчид санал нэгтэйгээр баталдаг юм билээ. Тухайлбал, АНУ-ын Иран болон Ливийн хоригийн тухай баримт бичигт дурдсанаар гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд Ливид жилд 20 сая ам.доллараас ихгүй хөрөнгө оруулах эрхтэй байдаг нь газрын тосны салбар болон хувийн сектор хөгжих боломжийг нь хязгаарладаг аж. Ливийг алан хядах үйл агааг дэмждэг хэмээн цаг ямагт буруушаадаг байсан АНУ 2006 оны тавдугаар сард тус улсыг "хар данснаасаа" хасаж, хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлснээр АНУ-ын арвин туршлагатай нефтийн компаниуд Ливийн газрын тосны салбарт гар дүрэх боломж олдсон нь Ливийн эдийн засагт эерэг нөлөө үзүүлж эхэлснийг шинжээчид тэмдэглэжээ.

Газрын тос, байгалийн хий Ливийн экспортын орлогын 95 хувь, Засгийн газрын орлогын 75 хувь, ДНБ-ий 58 хувийг эзэлдэг атал аж үйлдвэр, хувийн хөрөнгө оруулалттай салбар ДНБ-ийх нь дөнгөж хоёр хувийг бүрдүүлдэг. Эдийн засгаа төрөлжүүлэх асуудал Ливийн эрх баригчдын толгойг удаан гашилгаж буй. Хэдийгээр хөдөө аж ахуй. газар тариалантус улсын эдийн засгийг хөдөлгөгч хоёрдогч хучин зүйлээр тодорхойлогддог ч Ливийн ард түмэн хүнсний хэрэглээнийхээ дийлэнхийг импортын бүтээгдэхүунээр хангадаг гэнэ. Энэ нь цаг агаарын таагүй нөхцөл байдаг үржил шимгүй хөрс арвин ургац авах хүслийг нь боомилдогтой холбоотой аж.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.