Баялагаасаа болж баларсан улс Судан
2011.05.04

Баялагаасаа болж баларсан улс Судан

Баялагаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд
/Өнөөдөр сонины цуврал нийтлэл/

 

СУДАН улс

2006-2007 оныг хүртэл Суданы ДНБ жилд арван хувиар өсөж байсан тооцоо бий. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ өслөө ч иргэдийн дийлэнх хэсэг нь ядуурлын төвшинд амьдарсаар байна. Тухайлбал, тус улсын хүн амын 40 хувь нь ядуурлын доод төвшнөөс доогуур амьдарч, өдрийн амин зуулгаа арайхийн олдгийг Дэлхийн банкнаас мэдээлжээ. 2007 оны нэгдүгээр сард Засгийн газар шинэ мөнгөн тэмдэгтийг гүйлгээнд нэвтрүүлсэн нь өдгөө хэрэглэгдэж буй Суданы фунт бөгөөд нэг ам.доллар хоёр фунттэй тэнцдэг байна.


Суданы хөгжлийн хамгийн том тушаа нь олон жил үргэлжилсэн иргэний дайн, улс төрийн тогтворгүй байдал, тааламжгүй цаг агаар, дэлхийн таваарын хямд үнэ, гадаад харилцаа муутай, сөрөг нөлөөтэй эдийн засаг бодлого болохыг эдийн засагчид тэмдэглэжээ. Хувийн салбар огтхон ч хөгжөөгүй болох нь бас нэрмээс болдог гэнэ. Түүнчлэн боловсруулах аж үйлдвэр бараг хөгжөөгүй бөгөөд хувийн салбарынхны оролцдог цорын ганц зүйл нь хөдөө аж ахуй, худаддааны сектор аж.


1970-аад оныг хүртэл зөвхөн дотоодын хэрэгцээг хангах зорилгоор хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан бол 1972 оноос Суданы Засгийн газар илүү баруунжиж, хүнсний бүтээгдэхүүн, ургацыг экспортлох бодлого баримталж эхэлсэн гэнэ. Гэвч 1970-аад онд таваарын ханш огцом суларсан нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох уу, үгүй юү гэсэн томоос том асуултын тэмдгийг тэдний хувьд үлдээсэн аж. Ийнхүү хөдөө аж ахуй ч үгүй, уул уурхай ч үгүй байсан Суданы эдийн засаг зогсонги байдалд орж, үндсэндээ экспортын орлого "0" заасан аж.


Харин энэ үед Олон улсын валютын сан, Дэлхийн банк эдийн засгийн хувьд цоо шинэ Суданыг байгуулахын тулд нэлээд хөрөнгө заржээ. Гэвч Судан тэдний төслийг хөсөр хаясан төдийгүй 1984 онд ган, инфляц Суданыг зэрэгцэн нөмөрсөн тул хандивлагч орнууд хөрөнгөө татжээ. Мөн 1989 оны хувьсгалын үеэр Европ, АНУ, Канад улс хөгжлийн тусламжаа зогсоож, хүний хөгжлийн тусламжаа ч түдгэлзүүлсэн байна. Ийнхүү Суданы эдийн засаг хөсөр хаягдах нь тэр. 1970-аад онд дээд Нилийн ойролцоогоос газрын тосны гайхам нөөцүүд илэрч, 2000 оны аравдугаар сараас л тэд түүхий нефть экспортолж эхэлсэн ард түмэн. Ингэснээр хэрэгжээнийхээ газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан авах гэж гадагш зарлагаддаг байсан гадаад валют эх оронд нь тогтож, эдийн засаг нь он удаан жилийн хямралаас өндийх дохио өгч эхэлжээ. Өнөөдөр газрын тосны бүтээгдэхүүн энэ улсын экспортыг дангаараа хангадаг гэхэд хилсдэхгүй. Тиймээс ч байгалийн баялгийн буянаар экспортын нийт орлогын 70-90 хувийг эх орондоо авчирдаг» байна. Юун түрүүнд "Made in Sudan" шошготой газрын тос Япон, БНХАУ, БНСУ, Индонез, БНЭУ-д хүрдэг аж. Гэхдээ суданчууд бас ч яахаа алдчихаагүй ард түмэн. Тэд газрын тосоо түүхийгээр нь экспортолдоггүй, аль болох нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортлохыг эрмэлздэг аж.


Түүнчлэн Судан гадаад өр, зээл хамгийн ихтэй орнуудын нэг. Тиймээс зээл авах, хөрөнгө оруулалт татаж улс орноо хөгжүүлэхэд бэрхшээлтэй байдаг хэмээн тус улсын эдийн засагчид толгой сэгсэрдэг байна. Олон арван жил эргэн төлөөгүй хур өрийн харгайгаар Олон улсын валютын сан 1990 онд Судан улсыг хамтран ажиллахаас татгалзах орны жагсаалтад нэмэхээ мэдэгдсэн гэнэ. Түүгээр зогссонгүй Олон улсын валютын санд амласан шинэчлэлийн замаас 1992-1993 онд ухарсан нь Суданыг тус сангийн гишүүнээс хөөх сэдлийг төрүүлсэн аж. Суданчууд "түргэн авч", Олон улсын валютын сангийн өрийг хагаслан төлж, мөнгөн тэмдэгтээ илүү ардчилсан болгож, тэтгэмжийг бууруулахаа мэдэгдэж, амласан арга хэмжээгээ хэсэгчлэн биелүүлж эхэлсэн байна.


1997 оны арваннэгдүгээр сарын 3-нд АНУ-ын Засгийн газар Судантай хийх худалдаанд хориг тавьжээ. Тэд тус улсыг олон улсын алан хядах үйл ажиллагааг дэмждэг, хөрш орнууддаа тогтворгүй байдлыг үүсгэдэг, хүний эрхийг зөрчихийг түгээн дэлгэрүүлсэн орон хэмээн шүүмжилснээр бзхий л хөрөнгөө татах нь тэр. Тиймдээ ч АНУ-ын компаниуд Суданы газрын тосны салбарт гар дүрж чаддаггүй учраас БНХАУ, Малайз, БНЭУ-ын хөрөнгө оруулагчид энд оролцдог. Суданчууд гадаад худалдаанд ам.долларыг ашиглахаас татгалз-даг нь олон улсын компаниуд тэнд худалдаа эрхлэх боломжийг хязгаарладаг хэмээн шинжээчид онцолдог. Гэхдээ газрын тосоор баялаг Суданы өмнө хэсэгт энх тайван байдлыг тогтоовол хоригийг цуцалж, гадаад худалдааг нэмэгдүүлэх боломж бийг америкчууд анхааруулсан аж.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.