Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд /Саудын Араб хийгээд Ангол улсын жишээн дээр/
2010.11.19

Баялгаасаа болж баяжсан хийгээд баларсан орнууд /Саудын Араб хийгээд Ангол улсын жишээн дээр/

Монголын зэс, алт, нүүрс, уран дэлхийд моодонд орж, Монголд хөрөнгө оруулах боломжийг бөмбөрцгийн баячууд ам дамжин ярьцгааж байна. Баялагтай бүхэн баяждаггүй гэдгийг дэлхийн томоохон эдийн засагчид сануулсан. бусдын алдаанаас суралцаж, туршлагаас судлахын тулд "өнөөдөр" сонин ашигт малтмалаар баялаг орнуудын хөгжлийн түүхээс танилцуулж байгаа билээ.  Энэ удаа бид Саудын Араб хийгээд Ангол улсыг толилуулж байна.

АНГОЛ


Хүн ам: 18.5
Тусгаар тогтносон өдөр: 1975.11.11
Ажилгүйдэл: 50-аас илүү хувь
ДНБ: 114.9 тэрбум доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 18800 доллар
Инфляц: 12.5 хувь
Үндэсний валют: Анголын кванза
Бизнес эрхлэхэд таатай орчин: Дэлхийд 11 дүгээр
т



Португалийн жуулчид XVIзууны үед Анголыг нээсэнгэдэг. Тэдний нэг Пayло Новайс 1575онд Луандахотыг байгуулж ,боолын худалдаа хөгжүүлж эхэлжээ. Африкийн энэ улс 1975 онд Португалийн колонич лолоос ангижирч, тусгаартогтнолоо зарласан хэдий ч иргэний дайн 2002 оныг хүртэл анголчуудыг тарчлаасан. 27 жил үргэлжилсний эцэст иргэний дайны хаалгыг хааж, 2002 оноос хойш Ангол хөсөр хаягдсан дэд бүтцээ дахин сэргээх оролдлого хийж эхэлсэн байна. Түүнээс хойш эдийн засаг нь сэргээд буй ч газрын тос, байгалийн хий, алмааз эрдэнийн асар их нөөцтэй атлаа тэд ядуу хэвээр бөгөөд нийт хүн амын гуравны нэг хувь нь газар тариалан эрхэлж, амин зуулгаа арайхийн залгуулдаг байна. Тухайн нутгаас олдох газрын тосны хэмжээ улам бүр нэмэгдэж. тэднийг ивээсэн мэт дэлхийн зах зээл дээр ч “хар алт” -ны үнэ өсөж байлаа.

Гэвч ДНБ-ий 50 гаруй хувь, экспортоос олох орлогын 90 орчим, түүний зэрэгцээ Засгийн газрын орлогын 80 хувийг бүрдүүлж байсан газрын тосны салбарт авлига, хээл хахууль, төрийн буруу менежмент бугласан хэвээр байна. Өдгөө нийт хүн амын 70 гаруй хувь нь ядуу. Байгалийн асар баян нөөцтэй хэдий ч нэг хүнд ногдох бүтээгдэхүүнээр дэлхийд нэлээд доогуур ордог. Нийт хүн амын 85 хувь нь газар тариалан эрхэлдэг. Тус оронд газрын тос, бусад нөөцийн боловсруулалт чухал хэмээн мэргэжилтнүүд онцолдог.

Анголын Засгийн газрын мэдлийн "Sonangol" групп газрын тосны салбарыг эзэмшдэг бөгөөд газрын тосны экспортоос олох асар их орлогоо зам барих зэрэг дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулж байна.

Колоничлогдож байсан эрин үедээ Ангол Африкийн хүнсний томоохон ханган нийлүүлэгч байсан авч одоо дотоодынхоо бараг бүх хэрэгцээг импортын бүтээгдэхүүнээр хангаж байна. Хэд хэдэн дайн болж, газар нутгийн дийлэнх хэсэгт бөмбөг тэсэрч байсан тул тус орны хөдөө аж ахуй ч царцанги байдалд оржээ. Одоо тэдний хөдөө аж ахуйн гаралтай экспортын гол бүтээгдэхүүн нь загас, кофе л байна.

Уг нь Ангол газрын тос, алмааз эрдэнэ, төмрийн хүдрийн баялаг нөөцтэй. Тэд АНУ-ын газрын тосны гурав дахь том экспортлогч. Өөрөөр хэлбэл, АНУ газрын тосныхоо долоон хувийг Анголоос худалдаж авдаг. Хариуд нь АНУ тус улсын эдийн засгийг дэмжихээр дөрвөн тэрбум долларын буцалтгүй тусламж үзүүлжээ. Африктаа алмааз эрдэнийн нөөцөөр гуравдугаарт бичигддэг тэд энэ эрдэнэсийнхээ ордын дөнгөж 40 хувийг л ашиглаж буй. Дээр нь тэд жил бүр 375 сая доллартай тэнцэхүйц хэмжээний алмааз эрдэнийг хууль бусаар хил давуулан алддаг байна. Авлига хээл хахууль, хүний эрхийн зөрчил, алмааз эрдэнийн хууль бус хилийн худалдаа зэргийнхээ "ачаар" гаднын хөрөнгө оруулагчдыг та-таж чаддаггүй. Өөрсдөө олборлоё гэхээр хүн амынх нь 70 гаруй хувь ядууралд нэрвэгдсэн улсаас тийм их хэмжээний мөнгө яахин гарах билээ. 2003 онд "Алмааз эрдэнэ" ажиллагааг Засгийн газраас зохион байгуулж, хууль бус 250 мянган наймаачныг баривчилсан байна.

Дээрх баялгаас гадна алт, ойн бүтээгдэхүүн, төмрийн хүдэр, жимс жимсгэнэ гээд ашиглалтаа хулээсэн салбар тэнд олон бий. Бүтэн зууны дөрөвний нэгд иргэний дайн үргэлжилсэн Анголын эдийн засагт сэргэх , 2004 оноос л ажиглагдаж эхэлснийг тухайн үед эдийн засагчид онцолж байсан юм. Тиймээс Хятадын "Eximbank" тэдний дэд бүтцийг хөгжүүлэхийн тулд хоёр тэрбум долларын хөнгөлөлттэй зээл олгожээ. Газрын тосны олборлолт ч нэмэгдэж, өдөрт 1.4 сая баррелийг олборлодог болж, түүнийг дагаад эдийн засаг нь бага багаар сэргэж эхлэв. 2006 онд ОПЕК-т нэгдэж. Ийнхүү эдийн засаг нь аажмаар сэргэсээр буй хэдий ч ядуурал тэнд оршсоор байна.'Transparency International"-ийн гаргасан судалгаагаар 2005 онд Ангол авлига, хээл хахуульд хамгийн их идэгдсэн арван орны нэг болсон байна. Манай орны адил нийслэл хот нь бусдаасаа илүү хөгжиж, хүн амын дийлэнх хэсэг нь Луандад суурышсан байна. 1975 оноос өмнө Ангол нь Өмнөд Африкийн бүс нутгийн үр тарианы гол нутаг байсан агаад гадил жимс, кофены гол экспортлогч орон байсан аж. Гэвч гурван арванд үргэлжилсэн иргэний дайны уршгаар үржил шимтэй хөрс эвдэгдэж гүйцжээ. Өдгөө энэ орон ӨАБНУ, Португалийн өндөр үнэтэй импортын хүнснээс хараат бөгөөд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн 90 хувь нь гэрийн бүлийн хүрээнд л хийгддэг аж. Тиймээс Анголын мянга мянган фермер ядууралд нэрвэгдээд байна.

САУДЫН АРАБ


Хүн ам: 27.1 сая
Тусгаар тогтносон өдөр: 1932.9.23 /Хаант улс нэгдсэн/
Ажилгүйдэл: 11.6 хувь
ДНБ: 469.4 тэрбум доллар
Нэг хүнд ноогдох ДНБ: 18.855 доллар
Инфляц: 5 хувь
Үндэсний валют: Сауди риял
Бизнес эрхлэхэд таатай орчин: Дэлхийд 11 дүгээрт


Ойрхи Дорнодын баян орнуудын нэг Саудын Арабын хаант улс 1930-аад оноос өмнө ядуу буурай орны ангилалд багтаж байжээ. Харин өдгөө тэд нэг хүнд ногдох ДНБ хийгээд амьжиргааны түвшнээрээ дэлхийд толгой цохиж явна. Арабын хойгийн 80 хувийг эзлэн оршдог энэ орны газар нутгийн дийлэнх хэсгийг говь, цөл эзэлдэг. Дөнгөж хоёр хүрэхгүй хувьд л газар тариалан эрхлэх боломжтой ажээ. Тиймдээ ч эх орноос нь нефть олдож, улмаар "газрыэ тосны бүүм" болох хүртэл Саудын Араб мал аж ахуйгаар л дагнадаг байж. Гэвч усны нөөц хомс учраас гавьтай хөгжөөгүй байна.


Исламын ертөнцийн хамгийн ариун сүм оршдог Мекка, Медина хоттой холбоотойгоор Саудын Арабын хаант улсыг заримдаа "Ариун дагшин хоёр сүмийн хоорондох нутаг" гэх нь бий. Дэлхийд газар нутгийн хэмжээгээрээ арван дөрөвдүгээрт эрэмбэлэгддэг энэ улсын эдийн засгийн ганц хөшүүрэг нь газрын тосны арвин нөөц гэж ойлгож болно. Саудын Арабын хаант улс "хар алт"-ны нөөц. түүний экспортын хэмжээгээрээ дэлхийд тэргүүлдэг. Тиймээс эдийн засгийн салбарт голлох тоглогч ньмэдээж газрын тос. Дэлхийн тогтоогдсон нөөцийн тавны нэгийг (260 тэрбум варрелт) элгэндээ тэвэрсэн энэ улсын эдийн засаг газрын тосны үнээс шууд хамааралтай. Төсвийн орлогьш 75 хувь, экспортын орлогын 90 хувийг энэ салбар дангаар бүрдүүлдэг байна.

Усны хомс нөөц, хүн амын хурдацтай өсөлт нь хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээр дотоодынхоо хэрэгцээг хангах Засгийн газрынх нь оролдлогыг хязгаарладаг аж. 1938 оны гуравдугаар сарын 3-нд газрын тосны нөөц илрүүлсэн нь Саудын Арабын хаант улсын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн. Түүнээс өмнө Саудын Араб ядуу буурай орнуудын нэг байсан бөгөөд түүнийг Исламын ариун дагшина газар, өргөн уудам цөлөөр нь л хүмүүс мэддэг байж. Калифорнийн компани дөрвөн жил судалгаа хийсний эцэст Дахран хотод газрын тосны асар их нөөц илрүүлсэн нь геополитикийн хувьд төдийгүй дэлхийн эдийн засагт үлэмж нөлөө бүхий орон болох үүд хаалгыг нь нээсэн гэдэг. Энэ нь Иранд газрын тос олохоос 30 жилийн хойно, Иракт илрүүлэхээс есөн жилийн дараа болсон ч дээрх орнуудыг эдийн засгийн хувьд гүйцэд түрүүлж, дэлхийн эдийн засгийн голлон тоглогч болж чаджээ.

Саудын Арабын газрын тос олборлолтьш 95 хувийг төрийн оролцоотой "Saudi Aramco" компани гүйцэтгэдэг. 1993 онд боловсруулах үйлдвэрийг өөртөө нэгтгэснээр дэлхийн хамгийн том цогц компани болжээ. 1973 овд Араб-Израйлийн дайн төгссөний дараа 1974 онд газрын тосны орлого огцом өсөж, Саудын Араб дэлхийн хамгийн хурдан хөгжсөн орон болж чадсан. Газрын тосны үнэ өндөр байсан нь дэлхийн өнцөг булан бүрт газрын тосны хайгуул хийхэд хүргэж, тэр хэрээрээ орд газар ч энд тэндгүй илэрч байж. Гэвч дэлхийн газрын тосны импортын хэрэгцээ буурч эхэлжээ.

Түүний нөлөөгөөр1980-аад оны дундуурдэлхийд газрын тосны илүүдэл үүсэж, тухайн үед өдөртөө 10 сая баррель нефть олборлож байсан Саудын Араб 1985 оны үед өдөрт хоёр баррелийг л олборлодог болжээ. Их санасан газар есөн шөнө хоосон гэгчээр төсвийн алдагдал арабчуудыг сандаргаж гадаад дахь хөрөнгөө татаж эхэлсэн банна. Санхүүгийн хямралд хариу үзүүлж Саудын Араб олборлолтын квот тогтоосноор дэнжигнэж байсан төсвөө арайхийн тогтоож чаджээ.

1990-ээд онд хүн ам хурдацтай өсөж түүнтэй харьцуулан үзэхэд газрын тосноос олох орлого буурчээ. 1981 онд 11.700 доллар байсан нэг хүнд ногдох ДНБ 1998 овд 6300 доллар хүрч шалдаа буусан удаатай. Харин 2008-2009 овд газрын тосны үнэ тэнгэр өөд цойлсон үед Саудын Арабын төсөв төсөвлөснөөс 28 тэрбум доллараар илүүрхэж байсан. Газрын тосны үнээс эдийн засаг нь хамааралтайг ухаарсан эрх баригчид эдийн засгаа төрөлжүүлэхийг оролдож байв. Учир нь эвд газар тариалан, мал аж ахуйн аль нь ч хөгжөөгүй. Тэгэхээр эдийн засгаа төрөлжүүлэхийн тулд улсын төсвөөс 26.6 тэрбум доллар гаргаж, баруун эрэгтээ шинэ хот байгуулжээ. "Абдулла хааны эдийн засгийн хот" нэртэй шинэ хотын барилгын ажлыг 2005 оны арванхоёрдугаар сард эхлүүлж, хамгийн том боомт хот болгосон байна. Далайн эргийн дагуу 35 км урт үргэлжлэх энэ хотоо нефть хими, эм зүй, аялал жуулчлал, санхүү, боловсрол, судалгааны бүс болгохоор төлөвлөжээ. Мөн овдоо Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орон болсон байна. Доголдсон салбарыг хөгжүүлэх зорилгоор 2020 он гэхэд "эдийн засгийн" гэх тодотголтой зургаан хот байгуулж дуусгахаар төлөвлөсөн аж Ингэснээр нэг хүнд ногдох ДНБ 2020 онд 33 500 доллар болно хэмээн Абдулла хаан ам бардам суудаг байна. Мөн Засгийн газар нь эрчим хүч, цахилгаан холбооны салбарыг хувьчлах замаар хувийн секторыг дэмжихийг оролдож байгаа гэнэ.

Саудын Арабын Хөрөнгө оруулалтын ерөнхий газрын захирагч Амр Аль-Дабба өнгөрсөн даваа гаригт тус улсын эрчим хуч, эрдэс бодис, зам тээвэр, боловсролын салбарт 500 тэрбум долларын хөрөнгө оруулах боломж байгаа тухай танилцуулжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.