2020.12.08

Б.Энх-Амгалан: Авлигын гэмт хэргийн санкцын давхцалыг арилгах нь зөв

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2020.12.08/ хуралдаанаар  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн “Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.12.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;-ийг хэлэлцэж байна.

Хуулийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан асуулт асуулаа:

Авлигатай тэмцэх тухай хууль дээр МУ-ын Ерөнхийлөгч санал болгосноор УИХ зургаан жилээр томилохоор заасан байсан. Үүнийг Авлигатай тэмцэх тухай газрын даргыг УИХ зургаан жилээр томилохоор заагаад Авлигатай тэмцэх газрын дэд даргыг МУ-ын Ерөнхийлөгчийн санал болгосноор бол УИХ зургаан жилийн хугацаагаар томилохоор оруулж ирж байгаа юм байна. Ингэж оруулж ирж байгаагийн ач холбогдол нь юу юм. УИХ зургаан жилээр баталдаг байсан үүнийг хоёр хуваахын онцлог нь юу вэ? 

Ерөнхийлөгчийн санал болгосноор УИХ Авлигатай тэмцэх тухай газрын даргыг зургаан жилээр томилох юм байна. Энэ нь өмнө нь Засгийн газрын гишүүнтэй адилхан бүрэн эрхээ эдэлж байсан юм уу яагаад тэгж байсан бэ? Үүнийг болиулсан шалтгаан, үндэслэл нь юу вэ? 

Эрүүгийн хуульд Авлигын гэмт хэргийн 22.1-р зүйл дээр сонин заалт байна. Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах. Үүн дээр нийтийн албан дээр томилогдох эрхийг нь хоёроос, таван жилээр хасна. 5400-27.000 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль төлнө. Эсвэл нэгээс таван жил хүртэл зорчих эрхийг нь хасна. Эсвэл нэгээс таван жилээр хорино гэсэн байна. 22.3 бүгдээрээ ийм заалттай. Энэ ийм Санкац давхацсан НҮБ-ын авилгын эсрэг конвенцийн 15-р зүйлийг хуулаад тавьчихсан алыг нь ч хэрэглэж болохгүй сонин заалт байна. Эсвэл гадаад явах эрхийг нь хасчих ч юм шиг. Эсвэл хорьчих ч юм шиг, эсвэл хэдэн төгрөгөөр торгочих ч юм шиг. Үүнийг нэг мөр болгомоор байна.  

Түүний асуултанд Хууль зүй дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж хариуллаа.

Авлигын эсрэг хуульд 2007 онд өөрчлөлт оруулж байгаа. Үүний 21.21-ын 1-ээр нь даргыг нь Ерөнхийлөгчийн санал болгосноор зургаан жилийн хугацаагаар. Дэд даргыг нь Хуулийн төслөөр Авлигатай тэмцэх газрын дарга томилохоор оруулж байгаа. 

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан нэмэлт тодотгол хийлээ.