Персийн буланд америкийн 73 846 цэрэг амь үрэгджээ
2011.07.18

Персийн буланд америкийн 73 846 цэрэг амь үрэгджээ

АНУ-ын Ахмадын асуудал эрхэлсэн удирдах газрын мэдээлснээр Персийн булангийн дайн, цэргийн ажиллагаанд 73 мянга гаруй цэрэг амь үрэгджээ. Гэхдээ энэ бол дарж мэдээлсэн тоо. Тэгэхээр Вьетнамын дайнаас ч олон дайчин Персийн буланд амь тавьсан гэсэн үг.
Та гайхаж байна уу?
Хамаг үнэн албан баримт бичиг хөтлөлтийн нууцад л байгаа юм. Вьетнамын дайны үед амь үрэгдэгсдийн хувьд бүх юм ойлгомжтой. Армид татагдсан цэргүүд томилолтын үеэр амь үрэгдвэл бүгд л цэргийн гарз хохиролд тооцогддог байв. Колумб тойргийн Вашингтон дахь амь үрэгдсэн цэргийнхний дурсгалын самбар дээр Вьетнамаас эргэж ирээгүй 58195 цэргийн нэр сийлээстэй байдаг. Харин Иракийн дайны хувьд нэг л хачин. Бушийн захиргаа ямар нэг юмыг шударга бусаар хийсэн бөгөөд энэ нь одоо хүртэл үргэлжилсээр байна. Яагаад гэвэл зөвхөн Иракад дайны талбар дээр цэргүүд алагдсан тохиолдолд мэдээлэхээр тэд шийдсэн юм. Иймээс жинхэнэ тоог Америкийн олон нийтээс нуусан хэрэг. Яг л амь үрэгдсэн цэрэг эрсийн авсуудыг төрийн далбаагаар хэвлэлийнхнээс нуудаг шиг. Харин сэтгүүлчид энэ талаарх тоо баримтыг олж аван, ийнхүү олонд дэлгэж эхэллээ.

Эгэл жирийн америк иргэд өөрсдийг нь төөрөлдүүлж байсныг олж мэдээд уурлан хилэгнэж байна. АНУ-ын Ахмадын асуудал эрхэлсэн удирдах газар 2007 оны 5-р сард Персийн булангийн дайны талаар тайлан бэлджээ. Түүнд:
Нийт амь үрэгдсэн цэргийн албан хаагчид: 73 846
- Бааз, пост дээрх гарз хохирол: 17 847
- Баазаас гадуур амь үрэгдсэн цэргийн тоо /эргүүл, цэргийн ажиллагаа/: 55 999
Шархдагсдын тоо бүр ч аймшигтай:
- Үл мэдэгдэх өвчний талаар гомдол мэдүүлсэн: 14 874
- Тахир дутуу бологсдын нийт тоо: 1 620 906
- Бааз /пост/ дээр тахир дутуу болсон цэргүүд: 407 911
Бааз /пост/-оос гадуур /эргүүл, цэргийн ажиллагааны үеэр/ тахир дутуу бологсод: 1 212 995
Фронтын шугам дээрх цэргийн ангиудад тахир дутуу бологсод: 36%.
Эдгээр нууц тоо 2007 оных гэдгийг та ойлгосон байх. Түүнээс хойшхи баримтууд нууцын нууц чанд хадгалагдаж байгаа. Харин одоо үүнээс ч аймшигтай баримтыг дэлгэе.

Учир нь улам их үхэл, бүр аймшигтай оньсого гарч ирсээр байна. Америкчууд 1.820 тонн гаруй цөмийн цацраг идэвхт материалыг /түүний дотор баяжуулсан уран/ хуяг нэвтлэх сум, бэхлэлт рүү шидсэн тэсрэх бөмбөг хэлбэрээр Иракт дэлбэлсэн гэдгийг та мэдэх үү. Энэ бол хүн төрөлхтний түүхэн хамгийн аюултай экологийн сүйрэл. Тэгэхдээ хүний гараар хийсэн гэдгийг онцолъё. Харьцуулахад Хирошима дээр шидсэн бөмбөг 64 кг уран агуулж байсан юм. АНУ-ын цөмийн Холокост нь Хирошима дээр шидсэн 14 ширхэг бөмбөгтэй тэнцүү гээд төсөөл дөө. АНУ-ын цэргийнхний шүршсэн цацраг идэвхт эдгээр материал олон зуун жилийн турш Ойрхи Дорнодын оршин суугчдыг хөнөөсөөр байх болно.
Цацраг идэвхт бодисын хэсгүүд хүний бие организмд нэвтрэн орж, эргэн тойрны бүх зүйлд хор хөнөөл учруулсаар л байх юм. Эрдэмтдийн тооцоолсноор Ирак даяар цацсан цөмийн материалууд нь хүн төрөлхтний гуравны нэгийг устгахад хангалттай хүрэлцэх аж. Тэгэхээр америкчууд Иракаас бөөнөөр устгах зэвсгийг олоогүй хэрнээ өөрсдийнхийг тэнд аваачсан гэсэн үг. Ирак улсад сүүлийн үед мэндэлсэн хүүхдүүдийн төрөлхийн гажиг согог дайны өмнөх үетэй харьцуулахад аймшигтай ихээр буюу 600 хувиар өссөн. Эдгээр гажиг согог нь цацраг идэвхт бодист өртсөн үед үзүүлдэг хор нөлөөтэй адилхан байгаа юм.
Иракийн энгийн ард иргэд иймэрхүү өвчнөөр асар олноороо өвчилж байна. Нөгөө америкчуудын “дарангуйлагчаас дарамтаас чөлөөлөх” гээд байсан тэдгээр хүмүүс шүү.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.