2020.11.05

С.Бямбацогт: Хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг түүхийгээр нь экспортод гаргах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. 

Хэлэлцүүлгийн үеэр гишүүд асуулт асууж, саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Нэмүү өртөг шингээх хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг түүхийгээр нь экспортод гаргадаг биш боловсруулж олон ажлын байр бий болгох, орлогоо нэмэгдүүлэхэд анхаарах ёстой. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 оны үндсэн чиглэлд баримтлах тухай тогтоолын заалт болгон оруулж ирэх хэрэгтэй байна.

Ингэснээр зөвхөн төсөв биш төсвөөс гадна мөнгөний бодлого бусад боломжуудаараа үйлдвэрүүдийн үүдийг нээж, ажлын байр нэмэх, байгалын баялаг, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг  шингээх том бодлого хэрэгжих бололцоо боломж олдоно. Гэтэл  зөвхөн Монголбанкны үүрэг шиг үүнийг орхивол дундаа хаягдаад Монголбанк нь яг манай үндсэн чиг үүрэг биш гээд харин Засгийн газар нь бидэнд ийм чиг үүрэг өгөгдөөгүй гээд хаягдчих байх. Тиймээс УИХ-аас батлах тогтоол дотроо оруулах саналтай байна.