2020.10.29

Ц.Даваасүрэн: Халамжийн бодлогын цаана орлогогүй иргэн хохирдог гэдгээ мэдэхгүй байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2020.10.29/ ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэнанхны хэлэлцүүлэг/;-ийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асуулаа. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн асуулт асуулаа:

Юмны үнэ өсөхөд орлогогүй иргэн хохирдог. Халамжийн бодлогын цаана орлогогүй иргэн хохирдог гэдгээ мэдэхгүй байна. Бусад нь цалин, тэтгэврээ нэмээд явчихдаг.  Баялаг бүтээхгүй байгаа мөнгө өгсний цаана үнийн өсөлт байна. Үнийн өсөлт орлогогүй иргэдийг улам ядуу болгож байна. Тийм учраас бид 20-30 жилийн хугацаанд ядуурлыг бууруулж чадахгүй байгаа шалтгаан энэ. Халамжийн бодлогын цаана эргээд ядуугийн тоо нэмэгдээд байдаг.

Иймэрхүү хүрээнд Монголбанк Мөнгөний бодлогын хүрээнд юу хийх вэ гэдгээ тусгаж чадахгүй байна. Өөрөөр хэлбэл бид тодорхой арга хэмжээнүүдийг тавьдаг байх хэрэгтэй. Эдийн засгийн салбарын гол хоёр багана нь: нэг нь төсвийн бодлого, нэг нь мөнгөний бодлого байдаг. Мөнгөний бодлогод тодорхой зорилт тавьж чадахгүй байна. Яагаад гэвэл тодорхой зорилт тавихаас айдаг.  Нэг удаа ч болтугай тодорхой зорилго тавих хэрэгтэй байна. 

Түүний асуултанд Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариуллаа.