Өнөөдөр төр нийгмийн шинэчлэл албан ёсоор баталгаажсан түүхэн өдөр
2020.09.03

Өнөөдөр төр нийгмийн шинэчлэл албан ёсоор баталгаажсан түүхэн өдөр

Өнөөдөр бол Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент байгуулагдсан ойн өдөр. Энэ онд байнгын ажиллагаатай парламент үүсгэн байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна.

Ардчилсан хөдөлгөөн өрнөж шинэ засаглалтай болсны дараа анхны ардчилсан сонгууль 1990 оны 7-р сарын 29-нд 430 тойрогт болж 402 депутат сонгогдоод байлаа. Тус оны 8-р сарын 26-ны өдөр 28 тойрогт дахин сонгууль явагдаж БНМАУ-ын Ардын Их Хурлын 430 депутат эцэст нь тодорч байсан түүхтэй.
1990 оны 9-р сарын 3-нд буюу өдгөөгөөс 30 жилийн тэртээ анхны чөлөөт ардчилсан сонгуулиар байгуулагдсан Ардын Их Хурлын анхдугаар чуулган ажлаа эхэлжээ. АИХ-ын даргаар Ж.Гомбожавыг  сонгож байсан бол хуралдаанд оролцсон 422 депутатын 88.1 хувийн саналаар БНМАУ-ын анхны ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байжээ.

2020 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 8 дахь удаагийн байнгын ажиллагаатай парламент

Парламентын засаглалтай манай орны хувьд энэ өдөр бол түүх эргэж төр нийгмийн шинэчлэл албан ёсоор баталгаажсан түүхэн өдөр билээ.