Н.Учрал Гишүүнийг Итгэл Хүлээх, Төрийн Түшээ Хэмээн Баянхошууны Иргэд Үнэлэв
УИХ-ын сонгуулийн 28 дугаар тойрогт нэр дэвшигч Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар өнөөдөр СХД-ийн 7, 8 дугаар хорооны иргэдтэй уулзлаа.
Иргэд сонгогчдын тухайд нэр дэвшигчдээс олон зүйл хүсэхгүй, ердөө л эрүүл аюулгүй орчинд тав тухтай, ажил орлоготой амьдруулж өгөхийг хүсч байгаа илэрхийлж байлаа. Тиймээс Баянхошуу дэд төвийн ажлыг эрчимжүүлж, гэр хорооллыг орон сууцжуулах ажлаа эрчимжүүлэхийг нэр дэвшигчдэд захиж байлаа. Баянхошуу дэд төвийн хүрээнд 6000 га газар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 100 орчим айл газраа чөлөөлж орон сууцтай болжээ.
МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсанаар ирэх жилүүдэд Сонгино хайрхан дүүрэгт Наркологийн эмнэлэг барина. Ингэснээр олон хүнийг архинд донтох өвчнөөс салгаж, зөв амьдралд хөтлөх юм. Үүнээс гадна Н.Учрал гишүүн 2018-2019 онд өөрийн сонгогдсон тойрогт Согтуу монголоос Саруул монгол төсөл хэрэгжүүлж, 60 гаруй хүнийг нийгэмшүүлсэн бол өдгөө энэ төслөө намынхаа хөгжлийн гэрээтэй уялдуулан өргөжүүлж, Саруул монгол хотхон байгуулсан билээ. Ингэснээр архины хамааралгүй болсон иргэд барилгын салбарын бүтээн байгуулалтад түүчээлж явна. Энэ мэт байдлаар нэр дэвшигч Н.Учрал нийгэм, эрүүл мэнд, боловсролын салбарт түлхүү анхаарч, СХД-ийн хэмжээнд Кембриджийн хөтөлбөрийг хоёр сургуульд нэвтрүүлэхээр болжээ.
Сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа эдгээр өдрүүдэд нэр дэвшигч Д.Сумъяабазар, Н.Учрал, П.Анужин нар инженер, эмч, багш, хүнсний салбарын төлөөлөлтэй уулзаж, тэдний зүгээс Н.Учрал гишүүний батлуулсан Инноваци, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах хууль, Залуусын хөгжлийг дэмжсэн хууль, мөн Багшийн хөгжлийн дэмжих зэрэг хуулиудыг батлуулж өгсөнд талархалтай хандаж, итгэл хүлээлгэх хариуцлагатай залуу төрийн түшээ гэж үнэлэж байгаагаа илэрхийлж байлаа.