2020.06.12

СХД-т хийгдсэн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 60 хувь нь боловсролын салбарт зориулагдсан

Дэлхийн жишигт нийцсэн сургууль цэцэрлэгийн байгууламж, ОУ-ын боловсролын хөтөлбөр, мэргэшсэн багш нарын үйл ажиллагааг хослуулан өндөр төлбөртэй дэлхийн боловсролыг үнэ төлбөргүй бүх хүүхэд хүртэх боломжийг олгохын төлөө ажиллана.

Энэ зорилго маань МАН-ын 2020 оны мөрийн хөтөлбөрт тодорхой суусан бөгөөд уг ажлын эхлэл нь СХД-т миний сонгогдсон тойрогт шинээр бүтээн байгуулагдсан 3 сургууль болон 7 цэцэрлэгүүд юм.

Өнгөрсөн 4 жилд дүүргийн хэмжээнд хийгдсэн 350 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын 60 хувь нь зөвхөн боловсролын салбарт зориулагдсан нь ч ийм учиртай.