Алтайчууд сумандаа сайхан амьдрах Ардын намын хөтөлбөрийг дэмжиж байна
2020.06.09

Алтайчууд сумандаа сайхан амьдрах Ардын намын хөтөлбөрийг дэмжиж байна

Ирэх жилүүдэд 99 сумыг #СУМЫН #ХӨГЖИЛ хөтөлбөрт хамруулж жишиг сум болгох Ардын намын бодлогыг Алтайчууд дэмжиж байна.

Мөн сургуулийн өргөтгөл, Бодонч голын гүүр барих ажлыг санаачилж хэрэгжүүлж байгаад олон хүн талархалаа илэрхийллээ.ШИНЭ ХОВД хөтөлбөрийн хүрээнд Алтайчууд агро парк байгуулах, жимс жимсгэнэ тариалах, ХАШААНДАА САЙХАН АМЬДРАХ төслийг хэрэгжүүлэхэд түүчээ нь болохоо илэрхийлж байна.

Уг нь энэ гайтай коронавирус гараагүйсэн бол ЗАХЧИН ТҮМНИЙ НААДАМ энэ жил Алтай суманд зохиогдох байсансан. Гэхдээ ‘Эрүүл явбал улсын наадам үзнэ’ гэдэг үгтэй болохоор цаг тайван болохоор энэ наадмаа сайхан хийнээ хэдүүлээ.

Өнгөрсөн намар өгсөн илүү нугаламт хуцны маань төл сайхан товируун гарч малчдын маань сэтгэл талбиун байна.

Дашрамд дурдахад ХХЕГ-ын дарга Ж.Бямбасүрэн генерал, ХХААХҮЯ-ны газрын дарга Ц.Болорчулуун, ЭМЯ-ны газрын дарга Б.Цогтбаатар сангийн яамны ТХОГ-ын дарга Г.Түвдэндорж тэргүүтэй Алтай сумынхаа шижигнэсэн залуустай төр түмэн, нутаг орныхоо төлөө гар сэтгэл нийлэн ажилладагтаа баяртай байдаг билээ.

Ардын намтай хүчээ нэгтгэсэн Алтайчууддаа баярлалаа.