2020.06.09
"Улаанбаатар төмөр зам"-ын зорчигчийн төвийн хамт олон МАН-аас Баянгол дүүрэгт нэр дэвшигчдийг дэмжинэ
УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшиж буй Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар өнөөдрийн (2020.06.09) эхний уулзалтаа эхлүүллээ. Уулзалтад Монголын орон нутгийн болон олон улсын төмөр замын төв өртөө буюу “Улаанбаатар өртөө”-ний зорчигчийн төвийн хамт олон хүрэлцэн ирж оролцлоо.
Уулзалтын үеэр нэр дэвшигч Ж.Ганбаатар, Д.Лүндээжанцан, Х.Ганхуяг нар "Төмөр зам нь Монгол Улсын тээвэр, логистикийн төв салбар болохын хувьд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг “Улаанбаатар төмөр зам”-ын зорчигчийн төвийн ажилчид, хамт олон төмөр замын тээврийн үйлчилгээг иргэддээ хүргэхийн төлөө цаг наргүй ажиллаж байдагт талархая” хэмээн онцолж хэлцгээв.
Уулзалтад оролцсон хамт олны төлөөллүүд шударга бүтээлч багийг дэмжихээ илэрхийлж, санал бодлоо нэр дэвшигч нарт дуулгасандаа баяртай байна. Баянгол дүүрэг дэх өртөө, төмөр замын хамт олонтой УИХ-ын сонгуулийн 26 дугаар тойрогт МАН-аас нэр дэвшигч нар санал бодлоо солилцож, мөрийн хөтөлбөр, хийсэн болон хийж хэрэгжүүлэх ажлуудаа ийнхүү танилцуулсан юм.
“Улаанбаатар өртөө”-ний зорчигчийн төвийн ХАМТ ОЛНЫ ДЭВШҮҮЛЖ БУЙ АСУУДЛУУД...
- Төмөр замынхан, вокзал орчмын хуучны орон сууцнуудын дахин төлөвлөлтөд анхаараарай
- 1000 автомашины зогсоолыг төмөр замчид эргүүлж авахад нэр дэвшигч та бүхний хичээл зүтгэл их байсныг бид мартахгүй, баярлалаа
- Зээлийн хүүг бууруулахын төлөө идэвхтэй дуугарч хичээж ажиллаарай
- Иргэд сонгогч нартайгаа эргэх холбоотой байгаарай
- Төмөр замчдынхаа нийгмийн асуудлыг орхигдуулж болохгүй шүү