Булган аймгийн Могод, Гурванбулаг, Булган сумынхан МАН-аас нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг дэмжиж, ХҮЧЭЭ НЭГТГЭВ
2020.06.09

Булган аймгийн Могод, Гурванбулаг, Булган сумынхан МАН-аас нэр дэвшигч Ж.Бат-Эрдэнийг дэмжиж, ХҮЧЭЭ НЭГТГЭВ

УИХ-ын сонгуулийн 3 дугаар тойрог Булган аймагт МАН-аас нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нар өчигдөр (2020.06.08) Могод, Гурванбулаг, Булган суманд уулзалт хийлээ. Сумын иргэд уулзалтад идэвхитэй оролцож, сонирхсон асуултандаа хариулт авч нэр дэвшигчдэд амжилт хүсчээ. Булган сумын сонгогчид Ж.Бат-Эрдэнийн санаачлан хэрэгжүүлсэн “Шинэ хөдөө” хөтөлбөрийг амжилттай хэрэгжиж байгаа талаар өгүүлж байна. Сонгогчдын яриаг хүргэе:

Булган сумын 5 багийн иргэн Баатар: Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье. Би энэ намын гишүүн болоод 30 гаруй жил болж байна. МАН-ын Мөрийн хөтөлбөрт шинэлэг зүйл их орж ирсэнд туйлын баяртай байна. Энэ дөрвөн жил гол ажлаа амжууллаа. Одоо Ахмадын өргөөтэй болгож өгөөрэй. Ж.Бат-Эрдэнэ гишүүнээ дахин сонгож, хийх ёстой ажлыг нь дуустал хийлгэх нь зөв гэж бодож байна.

Булган сумын 5 багийн иргэн, багш Наранцэцэг: Хоёр нэр дэвшигчдээ сэтгэл дүүрэн хүлээн авч байна. Аль ч Засгийн газарт сайн, муу зүйл байдаг. Хэн нь алдсан, хэн нь зассаныг ард иргэд мэддэг болсон. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хийсэн ажлыг бид мэднэ. Санаачилсан “Шинэ хөдөө” хөтөлбөр нь бусад аймгуудад түгэн дэлгэрч байна. Ц.Анандбазарыг бас бид мэднэ. Нутаг нугийнхаа төлөө энэ сонгуулиар зүтгэнэ гээд ирж байна. Хоёр нэр дэвшигчээ хосоор нь сонгох нь зөв гэж бодож байна. Өнгөрсөн хугацаанд аймгийн ажил муу байсангүй ээ. Хэдийгээр залуу дарга ч аймгийнхаа ажлыг, иргэдийг хэнээс ч илүү мэднэ. Ер нь бол бид боловсролын чанарт илүү анхаарах ёстой шүү.

Булган сумын 5 багийн иргэн, худалдаа эрхлэгч н.Сайнцэцэг: МАН-ын хоёр нэр дэвшигчид амжилт хүсье. Зам бол өнгөрсөн хугацаанд маш сайн тавигдлаа. Зам ер нь бидний зүүдэнд ч байгаагүй эд шүү дээ. ЖДҮ-ийг дэмжих асуудал 4, 4 жилээр ахиж байна. Одоо иргэдээ ажлын байраар хангах нь хамгийн чухал асуудал болоод байна. Ц.Анандбазарыг энэ удаа нэр дэвшиж байгаад баяртай байна. Ж.Бат-Эрдэнэ гишүүн ганц дайчин ганцаардахгүй гэдэг шиг ажилласан. Одоо бизнесийг дэмжих хэрэгтэй байна. Ингэж байж улс орон хөгжинө.

Гурван булаг сум, Ахмадын холбоо, иргэн Батмөнх: Ж.Бат-Эрдэнэ дарга босоо тэнхлэгийн замыг нутаг руугаа татан тавьсан. Үүнийг мэднэ ээ. Энэ зам манай суманд их ач холбогдолтой. Замаа ирэх 4 жил үргэлжүүлээд дуусгаарай. Таны хийсэн ажилд бид баярлаж байдаг. Ц.Анандбазарын үйлдвэр барих санаачлагад г баярлаж байна. Ажиллаа сайн үргэлжлүүлээрэй.

Гурванбулаг сум, Хөгнө баг: иргэн Батсайхан: МАН-аас нэр дэвшиж яваа 2-р хүнээ дүүрэн дэмжиж байна. Би нэг юм захиж байсан. Энэ жил мал их үхлээ. Үүнийг ил хаявал өвчин гарч мэдэх юм. Үүнийг далдлах хэрэгтэй байна. Зам хаагуур явах вэ. Трактор тарааж өгсөн. Бид бүл багаар түрээслэн ажиллана. Бас худаг хэрэгтэй байгаа. Тэгээд энэ ажлуудыг амжуулж өгнө байх гэж бодож байна. Нэр дэвшигчдэд амжилт хүсье.

Могод сум, иргэн Мөнхбайгаль: Ж.Бат-Эрдэнэ дарга үнэхээр бидэндээ танигдсан. Хийсэн ажлыг ярилтгүй бид мэднэ. Хөхөө шиг сайхан донгоддог хүн олон болжээ. Шинэ хүн сайхан ярьж байна. Нам баг дотроо байр сууриа олсон чухал хүн байна. Яриад яриад бүтдэггүй биш, овсгоотой, Булган нутагтаа мөнгө чирээд ирдэг хүн байгаасай. Одоо бол үлийн цагаан хулгана ихэдсэн их хэцүү байна. Хуучин устгадаг байсан. Үүнийг анхаарах ёстой байна. Байгалын хадлан авдаг давуу цаг үе ард хоцорлоо. Ашиглахгүй талбайгаа хашиж ногоон тэжээл авмаар байна. Тэжээлийн ургамал тарих хэрэгтэй болж. Энэ үгийг удирдлагуудад хэлэхээр ойлгохгүй байгаа. Энэ талаар бодох цаг болсон. Хоёр нэр дэвшигчдээ амжилт хүсье.