Нийслэлийн Баянгол дүүрэг нь газар нутаг бага ч хүн амын нягтаршил ихтэй
2020.05.26

Нийслэлийн Баянгол дүүрэг нь газар нутаг бага ч хүн амын нягтаршил ихтэй

#БАЯНГОЛ_ХӨГЖИЛ_ХӨТӨЛБӨР хэрэгжиж байна.

Нийслэлийн Баянгол дүүрэг нь газар нутаг бага ч хүн амын нягтаршил ихтэй. Үүнээс үүдээд шинээр сургууль цэцэрлэг барих газар багатай байдаг. Иймд 2010 онд сургууль цэцэрлэгийг Канад технолгиор давхарлья гэсэн санал гаргаж хэрэгжүүллээ.

Ингэснээр 640 анги танхим, 13600 суудал нэмэгдэж Баянгол дүүргийн ЕБС-ийн сурагчид 100 хувь сургуульд хамрагдах боломж бүрдсэн.

2018-2019 оны байдлаар Баянгол дүүрэгт 21,676 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж байгаа нь 2012 онтой харьцуулахад 9,022 хүүхдээр нэмэгдэж 70,1 хувиар өсчээ. Баянгол дүүрэгт сургуулийн өмнөх боловсролыг дээшлүүлэх зорилгоор 16 цэцэрлэг шинээр барьж, 9 цэцэрлэг өргөтгөж, 40 цэцэрлэгт их засвар хийж, цэцэрлэгийн орны тоо 4500 орчимоор нэмэгдүүллээ.

#Бага_зардлаар Ихийг_хийе

#Өрхийг_дэмжсэн  Өсөлтийн_бодлого