2020.05.15

Л.Элдэв-Очир: Энэ асуудлыг улс төржүүлж гишүүд очиж ноолуур авах юм шиг ойлгож болохгүй шүү

МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан  эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: 

Тогтоол батлагдаад хэрэгжих шатандаа орж байна. Тогтоолоор зөвхөн ноолууртай холбоотой асуудал биш цогц асуудлыг шийдсэн гэдгийг манай ард иргэд маш сайн ойлгож байгаа гэж бодож байна. 

Энэ асуудал дээр улс төр явж байна. Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор улс төр явах нь аргагүй. Коронавирустай холбоотойгоор нийгмийн эмзэг бүлэгтээ, өндөр настнууддаа хүүхдүүддээ ажилгүй иргэддээ малчиддаа төр засгаас үзүүлж буй дэмжлэг.

Урамшууллын хорин мянган төгрөг удахгүй иргэдийн дансанд орно. Ноолуур авах асуудлыг бол зах зээл дээр худалдан авч байгаа компани, хувь хүнтэйгээ үнээ тохирон зарах байгаа шүү. Үүнийг улс төржүүлж гишүүд очиж ноолуур авах юм шиг ойлгож болохгүй шүү.