2020.05.15
Коронавируст халдвар (COVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай

Л.Энх-Амгалан: Ноолуурын кг тутамд 20 мянган төгрөгийн урамшуулал олгохдоо ямар аргачлалаар олгох вэ?

МАН-ын олонхоос бүрдсэн Г.Занданшатарын парламентын хамгийн сүүлчийн чуулганы хуралдаан  эхэллээ. УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.05.15\ нэгдсэн хуралдаанаар Тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Малчид гурван асуултыг асуугаад байна. Нэгдүгээрт кг тутамд 20 мянган төгрөгний уррамшуулал олгохдоо ямар аргачлалаар олгох вэ? Хэнд ч ойлгомжтой энгийн үгээр хэлж өгөөч. 

Хоёрдугаарт энэ 20 мянган төгрөг хэзээ миний дансанд орж ирэх вэ? Гуравдугаарт дотоодын бэлтгэн нийлүүлэгчдэд олгож байгаа 300 тэрбум гэж яриа байна энэ мөнгө банкнаасаа хэзээ гарах юм бэ? 

Түүний асуултанд УИХ-ын гишүүн Ч.Улаан хариуллаа.