2020.04.29

С.Чинзориг: Гаргаж буй шийдвэрүүд үр дүнгүй болчихвий гэсэн болгоомжлол байна

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.04.29\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын үед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилсан сэргийлэх, цахим шилжилт хийх арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Чинзориг

Эцсийн хэлэлцүүлэгт бэлдэхдээ хоёр гурван зүйлийг анхаармаар байна. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжих гээд мэдэгдэл хийсэн боловч бодит байдал дээр хэрэгжих боломжгүй болоод байгаа. Энэ төсөл ч бас дотоодийн үйлдвэрлэлээ дэмжихээр орж ирж байгаа гэж ойлгож байна. Ноолуураа түүхийгээр нь экспортлох тал дээр тодотгож ярьж өгөх хэрэгтэй. 

100 мянган төгрөгөөр ноолуураа өгсөн малчдад 20 мянган төгрөгийн урамшуулал олгох юм уу. АНН байгууллагууд үнийг унагааж байж авна гэж ил тод зарлаж байна. Энэ шийдвэрүүд үр дүнгүй болчихвий гэсэн болгоомжлол байна. Ядаж 70, 80 мянган төгрөөс доош оруулахгүй байх зохицуулалт хийж өгөх хэрэгтэй.